СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 сарын өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2024.01.31/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -37...-39 градус, бусад хэсгээр -29...-31 градус, өдөртөө -20...-22 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -36...-38 градус, өдөртөө -23...-25 градус хүйтэн байна.

Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -38...-43 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -34...-39 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -16...-21 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -22...-27 градус, бусад нутгаар -26...-31 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -29...-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -22...-27 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -10...-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна.

Хоёрдугаар сарын 01-05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 

Маргааш Монгол-Алтайн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -3...-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 сарын өмнө
202.126.90.68

заваарсан юм бэ хүснэгтэлээч

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.