СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-01-30

Гашуунсухайт - Ганцмодны хил дамнасан төмөр замын барилга угсралтын эхлүүлнэ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
10 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт - Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн дотор эхлүүлэхийг Ерөнхий сайд даалгасан байна.

Тус ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр, “Чайна Энержи групп” ХХК-ийн дэд захирал Кан Фэнвэй, Хятадын Үндэсний төмөр замын газрын дэд дарга Ан Лушень болон холбогдох албаны хүмүүс БНХАУ-ын Бээжин хотноо хуралдаж, Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард багтаан эхлүүлэх ажлын явцын талаар санал солилцсон байна. 

Мөн хоёр улсын хилээр нэвтрэх хяналт, шалгалтыг хурдасгах, шинэ технологи шийдлийг нэвтрүүлэх ажлыг зураг төсөлд тусгаж ажиллах талаар ярилцжээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.