Өмнөговь аймгийн БОЭТ-ийн эмч нар жирэмсэн эмэгтэйн амийг нь аварчээ.
Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн малчин эмэгтэй 20-21 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд ихэс ховхрон их хэмжээний цус алджээ. Ар гэрийхэн нь нэгдүгээр сарын 27-ны өдөр 17.00 минутын үед дуудлага өгсний дагуу Өмнөговь аймгийн БОЭТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй хагалгааны ажлын баг гарч газар дээр нь тусламж үйлчилгээг үзүүлжээ.
Жирэмсэн эх хожуу хугацааны бүрэн бус зулбалт буюу ихэс ховхролтой. Тархмал хордлогот бахуу оноштой, биеийн байдал хүнд нийт алдсан цус 1600 мл байсан тул эхийг яаралтай кесар мэс ажилбарт оруулсан байна. Эмэгтэйн биеийн байдал хүнд байсан ч малчны гэрт хагалгаа хийж, эхийн амийг аварчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.