Иргэн П согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гудамжинд автомашин жолоодож явсан А-тай маргалджээ. А түүнд “Замаас холд” хэмээн шаардлага тавихад, П нь “Машинаараа дайрах шахлаа” гэж маргалдан, улмаар А-г машинаасаа бууж ирэхэд нь түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисноос А унаж, газар дээрээ нас баржээ.
Прокуророос П-г “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хуульд хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
П-ийн санаатайгаар цохисон үйлдлийн улмаас иргэн А тархиндаа гэмтэл авч амь нас нь хохирсон тул түүний үйлдэл хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэжээ.
Анхан шатны шүүхээс П-г “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Түүний өмгөөлөгч ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхийг хүсэж, давж заалдах шатны шүүхэд хандсан ч П өмнө нь гурван удаа бусдын биед халдаж, ял шийтгүүлж байсан ч засрал хүмүүжлийг олоогүй гэж дүгнэн ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зөв гэж үзсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ийм болохоор хүн яаж ч уур хүргэсэн цохихоосоо өмнө сайн бод, биеэ барь.
Chadahgui baij huntei bitii muudaj bai. Zam muruu huusun bol amid seruun saikhan shuu dee
Угаасаа рeцeдивист новш байна. Шоронд ороод бас нөгөө хэдэн хоригдлуудаа зодно доо муу новш. Шорондоо үхвэл таарна.
Ийм юмнууд нэг мөр мал шиг цааш харуулчихдаг бол амар нийгэмд хэрэг ийм юмнууд ийг тэжээж юугаа хийдэг юм.татвар төлөгчид мөнгөөр л тэжээх бно.
Xaramsaltai xereg garchee
аль аль нь согтуу байсан юм байналээ. архи гэж бузар хорноос хол байцгаая залуусаа