СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Мишигдорж: Хоёр жолоочийг 48 цагийн хугацаатай баривчилсан, сэтгэл санаа нь тогтворгүй байна

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
11 сарын өмнө

Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж нар Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэртэй холбоотойгоор авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж:

- Мөн Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Тээврийн прокурорын газрын 31 прокурор, Шүүхийн шинжилгээний газрын 51 шинжээч ажилласан. Цагдаагийн байгууллага хэргийн газрыг үнэлээд түргэн шуурхай арга хэмжээ авч ажилласан. Олон автомашин шатсан, хэд хэдэн барилгад гал гарсан. Хэргийн газрын хамрах хүрээ том байсан. Иймд ажлын хэсэг томилон ажиллуулж, тухайн өдрийн 22:00 цаг гэхэд хэргийн газрын үзлэг дуусаж, зорчих хэсгийг чөлөөлсөн.

Хэвлэл мэдээллийн байгууллагаас хоёр жолоочийг цагдан хорьсон гэдэг мэдээлэл гарсан. Цагдан хорино гэдэг нь яллагдагчаар татагдсан нөхцөлд нэг сарын хугацаатай цагдан хорьдог. Хоёр жолоочийн тухайд, тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхийн зөвшөөрөлтэйгөөр 48 цагийн хугацаатай баривчилсан. Их хэмжээний хохирол учирсан, гурван хүний амь хохирсон, хэд хэдэн орон сууцад гал гарсан, .

“Дашваанжил” ХХК буруутай эсэхийг шалгана. Тээврийн хэрэгсэл нь зөвшөөрөлтэй юу, үгүй юу гээд шалгаж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.