Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан дэлбэрэлтийн улмаас галд өртсөн арван хүн ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэгдлийн төвд эмчлүүлж байна.
Түлэгдсэн иргэдийн биеийн байдлаар талаар ГССҮТ-өөс тодрууллаа.
-Арван хүний тав нь Эрчимт эмчилгээний тасагт, тав нь Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан бол энгийн тасгаас дахин нэг хүнийг эрчимт эмчилгээний тасагт шилжсэн.
Одоогийн байдлаар түлэнхийн тасагт дөрөв, эрчимт эмчилгээний тасагт зургаан хүн эмчлүүлж байна. Тэдгээр иргэдийн биеийн байдал хэвэндээ, эмчилгээ үргэлжилж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.