СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 П.Сайнзориг: Учирсан хохирлыг бүрэн барагдуулах боломж бий

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
11 сарын өмнө

НЗД-ын орлогч П.Сайнзоригоос үүсээд буй нөхцөл байдлын хүрээнд нийслэл хотын удирдлагууд ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг тодрууллаа.

Тэрбээр, 

-Дэлбэрэлтэд өртсөн орон сууцанд 60 айл өрх амьдрах зориулалттай ч 56 айл байсан. Нийт 180-190 иргэн амьдарч байсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, хэн нэгэн буруутай эсэхийг тогтоож байгаа ч нөхцөл байдлыг харгалзан үзэж хохирлыг яаж барагдуулах талаар ажлын хэсэг гарч ажиллаж байна.

Нийслэлийн инженер хангамжийн байгууллагуудын холбогдох багууд хяналт хийж, байшингийн үндсэн бүтцэд гажилт үүссэн эсэхийг хянаж байна. Дүгнэлт гартал иргэдийг түрээсийн орон сууцанд оруулж, төлбөрийг хотоос төлнө. Татвар төлөгч иргэдийн мөнгөнөөс гаргах биш буруутай этгээдээс буцаан төлүүлэх болно.

Ойр орчмын түрээсийн орон сууцуудыг судалж байна. Сургууль цэцэрлэг эхлэх гэж байна. Ер нь бол учирсан хохирлыг бүрэн барагдуулах боломж бий гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.