СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Г.Ариунбуян: Дөрвөн албан хаагч усны тусгай зориулалтын нэг хувцас дундаа дамжуулж хэрэглэж байна

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
11 сарын өмнө

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр болсон ноцтой осолтой холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдсан.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Г.Ариунбуян, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан нар мэдээлэл хийлээ.

Гэнэтийн осол, гамшгийн үед гаргадаг тусгай сан байдаг эсэхийг тодруулахад,  Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан:

-Гэнэтийн осол, гамшгийн  үед гаргадаг сан гэж байхгүй. Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргадаг тодорхой хөрөнгийн эх үүвсэр бий. Осол гэмтэл, гамшгийг бууруулахтай холбоотой Онцгой байдлын ерөнхий газрын төсөв дээр тодорхой төсөв тавигддаг. Энэ нь гамшгийн үед аврах ажиллагаанд зарцуулагддаг. Манай иргэд бол автомашинаа даатгахаас өөр даатгалд хамрагдаггүй. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагддаг. Гэхдээ амь насаа даатгадаггүй. Цаашид даатгалд хамрагдах чиглэлд анхаарч, иргэд даатгалд хамрагддах болох шаардлагатай гэв.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Г.Ариунбуян: 

-Онцгой байдлын албан хаагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийг төрөөс анхаарал хандуулж байгаа ч нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай. Тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжийн хангалт улсын хэмжээнд 57 хувьтай, нийслэлд 55 хувьтай байна. Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хангалт 35-48 хувьтай. Цаашид онцгой анхаарах хэрэгтэй байгаа. Өчигдрийн хувьд албан хаагчид тусгай зориулалтын хувцастай, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажилласан.

Онцгой байдлын газрын алба хаагчид даатгалд хамрагддаг. Амиа алдсан албан хаагчид 50 сая төгрөгийг нөхөн олгодог гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
202.21.105.10

50 сая төгрөг бага бна

С.Цогбадрах
11 сарын өмнө
192.82.93.14

50 сая төгрөг бага бна Орон сууц байр өгөх хэрэгтэй мөн хүүхэд бүрд нь 5.с 10 саяын хооронд хадгаламж нээж өгөх хэрэгтэй хайран саыхан залуу нас бяцхан үрсийн аав хүний хань гүн эмгэнэл илэрхийлье

иргэн
11 сарын өмнө
203.91.115.37

50 сая бага бнаа доод тал нь 500 сая онцгой нөхцөлд ажилдаг цэрэг цагдаа онцгойгий ажилчидыг тухай байгуулга амь насыг байгуулгийн хөрөнгөар даатгаж баймаар үүнийг хуулиндаа оруулж өгмөөр юм бна үүнийг санаачилж И,Х,оруулах хэрэгтэй

Иргэн
11 сарын өмнө
66.181.178.98

Арайч дээ нээрээ.хэлэх үг алга.Онцгой албаны баатарлаг залуус чинь улсаа,газраа,төсвөө хулгайлж идэж байгаа дарга сайд нэртэй хүнэнцэрүүдээс тэс өөр хүмүүс шүү.Сайд дарга нар өөрсөндөө өгдөг тэр хангамж бүрэн эрх нтрээсээ татгалзаж Онцгой,цэрэг цагдаагийн алба хаагчдын хангамж,хувцас хэрэглэл,хэрэгцээг орчин үеийн бүх хэрэгсэлээр бүрэн хангаж өгөх шаардлагатай болжээ!!!!!!4хүний дунд 1 хувцас!!!!!!Ёстой арай шүү хулгайчуудаа!!!!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.