Тэнгэр даатгалын газраас амиа алдсан албан хаагч бүрийн ар гэрт 150 сая төгрөг олгохоо мэдэгдэв.
Тус даатгалаас "Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар алтан амиа алдсан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гурван албан хаагчийн ар гэрт Тэнгэр даатгалаас нийт 150 сая төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламж олгохоор шийдвэрлэлээ.
Эдгээр албан хаагчид нь манай компанид даатгалгүй бөгөөд бид Монгол Улсын эрсдэлийг бууруулахын төлөө зүтгэдэг зорилго нэгт хамт олны хувиар эдгээр анд нөхдийнхөө гэгээн дурсгалд зориулан энэхүү мөнгөн тусламжийг олгохоор болсон юм.
Тэнгэр Даатгалын хамт олны өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
500 сая өгсөн ч багадна доромжлоод бгааюмуу .Өмнө нь бас амиа алдсан бхад яагаад утааны баг хувцас хэрэглэл ээр хангаагүй юм хариуцсан бүгд хүмүүс буруутай . Хүний амь 50 сая өгөөд болоо юу арай доромжилж бна
Огт хамаагүй компани хандив өгч байна. Юм ойлгож унш
Чи өөрөө хэдийг өгөв? Сайхан сэтгэлээсээ өгч юмыг чи хөндлөгөөс нь чамлаад яах билээ.
Улсаас нөхөн олговор бас сайн өгөх ёстой шүү. санаачлагаараа сайн дураараа өгч бгаа хандивийг засаг өгсөн гэж ойлгох хэрэггүй
Ямар буянтай хүмүүс вэ, буян тань буцаж ирэхдээ бороо шиг асгарах болтугай. Онцгой байдлын албан хаагчид болоод, Гэмтлийн эмнэлгийн эмч ажилчид бол жинхэнэ МУ ын баатрууд юм шүү.
Хэдийгээр албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан нь маш харамсалтай боловч Тэнгэр даатгал ийм зүйлээр шоу хийх нь зохимжгүй л юм..Бусад хөдөлгөөнд оролцогчдын мөнгийг даатгал нэрээр албан хүчээр төртэй нийлж авчихаад түүнийгээ даатгал төлдөг хэдий ч осолд орсон жолооч нарт ном журмын дагуу бүрэн гүйцэт олгодоггүй хэрнээ иймэрхүү нөхцөл байдлыг ашиглан хувийн компаны нэр хүндийг өсгөх зорилгоор даатгал төлөгчдийн мөнгийг хувийн юм шиг зарцуулах нь зохимжгүй л дээ.Та нар үйлдвэрлэгч биш ,баялаг бүтээгч биш шүү.