СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-01-24

Дэлбэрэлт, түймрийн дараа анхаарах зүйлс

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Дэлбэрэлт, түймрийн үед хорт хийгээр амьсгалсан бол 24 цагийн дотор ханиалгах, амьсгаадах, хоолой сөөх, дотор муухайрч бөөлжих, толгой өвдөх, нүд, ам, хамар хорсох шинжүүд илэрдэг. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандах нь чухал юм.

Тухайлбал, дэлбэрэлт, түймрийн дараа хэдэн долоо хоногийн турш тус орчин эрүүл мэндэд аюултай хэвээр байдаг. Мөн их хэмжээний үнс, барилга, замын материал, төмөр зэргийн хэлтэрхий нь ойр орчмын агаар, хөрс, усыг бохирдуулдаг. Иймд маск зүүж, эрүүл агаарт гарах нь шаардлагатай. Түүнчлэн дэлбэрэлт, түймрээс үүссэн хар тугалга, асбетс зэрэг химийн хорт бодисууд ойр орчмын барилга доторх хана, шал, тавилга, эд хогшил дээр хуримтлагддаг тул сайтар чийгтэй цэвэрлэгээ хийхийг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.