СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан шалгаж эхэлжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
11 сарын өмнө

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд гарсан билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг шалгаж эхэлжээ.

Мөн Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Отгонбаярыг болон тус ангийн удирдах албан тушаалтнуудыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм байна. Талийгаач Д-ийн аав У.Ганбатаас хэргийн шалгалтын явцын талаар тодрууллаа.

Талийгаачийн аав У.Ганбат:

-Шүүх шинжилгээний хариу гарсан байгаа. Мөрдөн байцаагчийн зүгээс нэмэлт шалгалтын ажиллагаа явуулж байгаа.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагчид болон ангийн захирагчаар ажиллаж байсан Г.Отгонбаяр нарыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хүүг нас барсны дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гарч ирж, “Гаднын нөлөөгүй нас барсан” гэж олон нийтэд мэдээлэл өгсөн. Тиймээс би Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан. Миний гомдлын дагуу сайдыг Улсын мөрдөн байцаах хэлтэс шалгаж байгаа. Би өөрөө очиж мэдүүлэг өгсөн гэв.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.