СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2024-01-23

Хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэв

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
11 сарын өмнө

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг хүргэж байна. Цар тахлын үед 12 жил орхигдоод байсан эрүүл мэндийн салбарт томоохон технологийн өөрчлөлтүүд хийж, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэв.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн техникийн албаны дарга С.Учрал:

-Ковид19 халдварт өвчлөлийн үед хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн хэсэг, дүрс оношилгоон тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн. Эрчимт эмчилгээний хэсгүүдийн тоног төхөөрөмж хамгийн их шинэчлэлт хийгдсэн нь их үр дүнтэй болсон. Засгийн газраас хийсэн онцлох ажлуудын нэг болж чадсан гэж үзэж байна. Учир нь эмнэлгүүдийн тоног төхөөрөмж өртөг өндөртэй байдаг учраас иж бүрнээр нь шинэчлэх боломж муу байдаг. Гэсэн ч шинэ тоног төхөөрөмжүүд өгснөөр олон эмчилгээ шаардлагатай хүмүүст тус дэм нь хүрч байна.

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Г.Чанцал:

-Цар тахлын үед маш их ачаалалтай ажилласан. Эмнэлгийн байгууллагын бүх алба хаагчид өөрсдийн амьдрал ар гэр, үр хүүхдээ хойш тавьж зүтгэсэн. Тухайн үед цар тахлын ард гарч чадах сэтгэл зүй хүнд байсан. Одоо харин тийм хүнд үеийг ажиллах хүчин, шаардлагатай тоног төхөөрөмжийн хүчинд даваад гарсан.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:

-Ковидын үед вакциныг нэвтрүүлэх ажлын хүрээнд Вакцин, Биобэлдмэлийн үндэсний төв агуулахын өргөтгөлийг барьж хүлээлгэн өгсөн. Өмнө нь байсан төв агуулахын тоног төхөөрөмжийг 3-5 дахин нэмэгдүүлсэн гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.