СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Хөгжлийн банк”-ны хэргийг давж заалдах шатны шүүх хянаж эхэллээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
10 сарын өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдээс зарим шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас үндэслэлгүй чөлөөлсөн, хөнгөн ял оноосон хэмээн НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэл бичиж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлээд байгаа билээ.

Тэгвэл тус шүүх прокуроруудын эсэргүүцлийг үндэслэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахын тулд “Хөгжлийн банк”-ны гэх 534 хавтаст хэргийг энэ сарын 9-нд хүлээн авсан байна. Мөн зарим шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах 32, иргэний хариуцагч буюу зээлээ төлөөгүй аж ахуйн нэгжийн өмгөөлөгчдийн гаргасан дөрвөн гомдол зэргийг шүүх хүлээн авчээ. Өдгөө нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар хянаж эхэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2-1-т “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс хавтаст хэргийн материал хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Мэдээж энэ олон хавтастай хэргийг шүүгч 30 хоногийн дотор хянаж, илтгэж амжихгүй болов уу. Тиймээс мөн хуулийн 39.2-2 дахь хэсгийн “Ерөнхий шүүгч хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг сунгаж болно” гэснийг үндэслэн сунгаж хянах магадлалтай юм. Өөрөөр хэлбэл,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн ажлын 47 хоногийн турш хэлэлцэн, долоодугаар сарын 7-нд шийтгэх, цагаатгах тогтоолоо танилцуулсан билээ. Ингэхдээ юм. Тэгвэл анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэж, хүчингүй болгуулахаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан талаар өнгөрсөн арваннэгдүгээр сард бид мэдээлсэн.

Тодруулбал, юм. Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Энхбатад нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, хоёр жил зорчих эрх хязгаарласан, “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмон, НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэг, “Бэрэн групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Мөнхтөр, “Алтай групп” буюу “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ, “Чингис хаан” банк, “Мондулаан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Бүтэд, “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн эцсийн өмчлөгч Г.Батдорж, “Монгол драй милк”-ийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэбилэг, “Газ импорт” ХХК-ийн захирал П.Мягмардорж тэргүүтэй хүмүүст оноосон ял хэт хөнгөдсөн, нийгмийн хор аюулын шинж чанар, гэм буруугийн байдалтай тохироогүй гэж прокурорууд эсэргүүцсэн гэх мэдээлэл бий.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.