Дархан хотын нийтийн тээвэрт БНХАУ-ын "Skywell" үйлдвэрийн 100% цахилгаан хөдөлгүүртэй 20 ширхэг шинэ автобус нийлүүлжээ.
Ирэх сарын 1-нээс хотын нийтийн тээвэрт явж эхлэх юм байна. Дарханчууд хоёр хоногийн өмнө шинэ автобусаа хүлээн авчээ.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “БНХАУ-д үйлдвэрлэсэн “Skywell” маркийн 100% эко-цахилгаан 20 ширхэг шинэ автобусаа бид өнөөдөр хүлээн авч, нутгийн зүг жолоо заллаа. Ирэх сарын 1-ээс эхлэн эко, цахилгаан, орчин үеийн автобусаар Дархан хот дотор нийтийн тээврийн үйлчилгээ дахин сэргэхээр болж байна” гэв.
Энэхүү автобус нь тусгай хэрэгцээт иргэдэд ээлтэй, үйлчлэх боломжийг хангасан байна. Дотроо болон гаднаа камержуулалтын иж бүрэн системтэй, дэлгэцтэй, зорчигчид гар утас, электрон хэрэгслээ цэнэглэх боломжтой USB оролттой зэрэг орчин үеийн хэрэглээг бүрэн хангажээ.
Энэхүү автобуснууд нь хуучин "ногоон" гэж хэлэгдэж буй автобуснуудаас өөр үйлдвэрийнх буюу Хятадын "Skywell" үйлдвэрт 2023 онд үйлдвэрлэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шинэ автобус юм бол нөгөө луйварчдын хуучин автобустай адил ногоон өнгөөр будуулдаг нь ямар учиртай юм бэ хажуугаар нь шургуулах юм уу...
Муусайн хужаанууд орос ах нар хийж чадаагүй автуус хийсэн байна тэр дулаахан дуу багатай балиар автусанд суулгүй хужаануудыг хохироо.
тархи нь царццан тэнэг сда