СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-01-19

ГССҮТ-ийн эмч нар Монголд анх удаа мөрний үеийг бүтэн солих мэс заслыг эмчилгээнд амжилттай нэвтрүүлжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн хамт олон Монгол Улсад анх удаа мөрний үеийг бүтэн солих мэс заслыг амжилттай хийж, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлжээ.

Тус баг бүрэлдэхүүнд мэс заслын эмчээр Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав, Гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Л.Нанжид болон Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Даваажаргал, ахлах зэргийн эмч Ц.Мөнх-Очир, мэдээгүйжүүлгийн эмчээр Ахлах зэргийн эмч Д.Баярсайхан, мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Уранчимэг, мэс заслын сувилагч М.Амгаланпүрэв, Б.Тамир, Х.Цэндсүрэн, эм зүйч П.Сэлэнгээ нар багтсан байна.

ГССҮТ-ийн 2023 оны статистик мэдээллээс үзвэл Яаралтай тусламжийн тасагт 168 мянга орчим хүн үйлчлүүлсний 34% буюу 57,626 нь гар сарвуу дээд мөчний гэмтлийн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс 3,948 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 3,575 нь мэс засал эмчилгээ хийлгэжээ.

Гар сарвууны мэс заслын тасагт дээд мөчний хугарал, мултрал, дээд мөчний үе солих мэс засал, мөчдийн судас, мэдрэл, шөрмөсний гэмтлийн мэс засал, тасарсан мөч эргүүлэн залгах, яс зөөлөн эдийн дутмагшлыг нөхөн сэргээх бичил мэс заслаас гадна төрөлхийн болон олдмол согог засах мэс засал, мөчдийн яс, зөөлөн эдийн хавдар, үрэвслийн мэс заслын тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

G.Tsetsegmaa
10 сарын өмнө
202.21.107.88

Монгол улсын гэмтэл согогийн эмнэлэгийн эмч ажилчид мэргэжлийн ур чадвараар дэлхийд үнэлгэдэх үнэхээр сайхан хүмүүс шүү ! Улсаас тоног, төхөөрөмж,багаж гээд л ..100% хангаад цалинг нь нэмэгдүүлэх хэрэгтэй юм бна даа гэж бодогдсон !!! Би 2 гараа хугалаад хагалгаанд ороод маш сайн болсон юм.Хагалгааны очeрь маш их байдгийн байна лээ !!! Ta buhendee ulam ih Amjilt ,Amjilt,Amjilt !

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.