СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-01-16

Д.Амарбаясгалан Бортээгийн уурхайд гэрээ байгуулсан МТАС түншлэлийн гэрээг цуцлах чиглэл өгчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2021-ны арваннэгдүгээр сард “Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г МТАС түншлэлтэй байгуулсан байдаг.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дээрх “Эрдэнэс Тавантолгой” ХК болон МТАС түншлэл хооронд байгуулсан Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын гэрээг цуцлах, улмаар Засгийн газарт танилцуулах чиглэлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д өгсөн байна.

“Эрдэнэс Монгол” ХХК уг асуудлыг хүлээн авч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д хүргүүлжээ. Эцсийн шийдвэрийг тус компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл гаргах аж. Одоогийн байдлаар Бортээгийн уурхайд МТАС түншлэл нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулж эхлээгүй юм байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.181

Хэдэн жил овоо мөнгө хийгээ биздээ.

Зочин
1 жилийн өмнө
66.181.188.154

ашгаа хийчихээд шударга царайлж байна сонгууль дуусангуут нэрээ өөрчлөөд л ороод ирнээ энэ хулгайч

Kkk
1 жилийн өмнө
59.153.113.82

Түрүүлж цуцлахгүй бол өрөнд орно шүү дээ

Зочин
4 сарын өмнө
116.206.83.106

Өөрөө авчихсан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.