СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-01-15

Өмнөговь аймагт зам тээврийн ноцтой осолд орсон иргэнийг нисдэг тэргээр УБ хотод авчирна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Өмнөговь аймагт авто тээврийн ноцтой осолд орж духны яс бяцарсан, ухаангүй байгаа 26 настай иргэнийг нисдэг тэргээр Улаанбаатар хотод авчрах үүргийг Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-т өгчээ.

Тодруулбал, "Иргэн Гантулга нь өчигдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд том тэрэг жолоодож яваад осолд оржээ. Ханбогд сумын эмнэлэгт ухаангүй, духны ясны бяцарсан, үхэл амьдралын зааг дээр байна. Эмч нар үзээд яаралтай нисдэг тэргээр Улаанбаатар хотод зөөвөрлөхгүй бол амь насанд аюултай" гэжээ. Эхнэр нь ОБEГ-т хандсан боловч бүтээгүй, Хүннү эйр компани 44 сая сая төгрөг нэхжээ. Монголчуудаа share хийж ОБEГ, ГССҮТ-өөс шаардаж, гуйж өгөөч. Хүн бүр яаралтай share хийгээрэй. Эхнэр нь 98010910" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байсан юм. 

Тухайн мэдээллийн дагуу Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ар гэрийнхэнтэй нь холбогдож, улмаар ОБЕГ-т үүрэг өгч Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас маргааш өглөө 08.30 цагт нисдэг тэрэг нисгэхээр болжээ. 

Хоёр талын нислэгийн нийт хугацаа 7 цаг гаруй үргэлжлэх тул өнөөдөр нислэг үйлдэх боломжгүй гэж мэргэжлийн баг үзсэн байна.

Тийм ч учраас ийм яаралтай үед шуурхай тусламж үзүүлэх зорилгоор ОБЕГ-ын дэргэд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг 2022 онд байгуулсан. Өнгөрсөн хугацаанд тус анги нийт 94 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй 133 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгөөд байна” хэмээн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.