СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-12

Б.Отгонбаяр: 11 настай охин маань ихэр дүү нараа асарч, ийм жаахнаасаа ээж болчихлоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Б.Отгонбаярынх таван хүүхэдтэй өнөр өтгөн айл. Хоёрхон сарын өмнө түүний эхнэр амаржиж, ихэр охинтой болсон ч золгүй явдал тохиолджээ. Төрөөд удаагүй байсан эхнэр нь сарын өмнө нярайгаа хөхүүлж байгаад зүрх нь зогсож өөд болжээ.

Хоёр ихрийг аав, 11 настай эгч нь асардаг. Ихэр охид болох О.Марал-Эрдэнэ, О.Маргад-Эрдэнийг нэмэлт сүүгээр угждаг ч сүү нь гурав хоноод л дуусчихдаг. Б.Отгонбаяр нялх хүүхдүүдээ асарч, ажил хийх боломжгүй болжээ. Одоогоор айлын хашаа түрээслэн амьдарч байгаа тул өөрсдийн гэсэн дулаахан байшинтай болох хүсэлтэй.

Гэнэт ээжийгээ алдаж, хагас өнчирсөн хүүхдүүдэд туслах аяныг цахим орчинд эхлүүлээд байна.

'Хоёр ихрээ бор хоолонд оруулаад, хүүхдүүдээ дулаахан гэртэй болгочихвол ажлаа хийгээд амьдралаа болгоно доо" хэмээн Б.Отгонбаяр ярьж байна.

Таван хүүхдийн аав Б.Отгонбаяр:

-Манай эхнэр бурхны орон руу яваад сар гаруй болж байна. Хоёр ихрийг маань төрүүлээд удаагүй байсан. Эрүүл энх амаржсан ч хоёр хүүхдээ хөхүүлж байгаад зүрх нь хаагдаж нас барсан. Ходоодны хагалгаанд орж, жаахан зүрх муутай байснаас өөр хууч өвчин түүнд минь байгаагүй ээ.

Одоогийн байдлаар сурагчдын амралттай байгаа учраас 11 настай охин, 13 настай хүү маань хоёр ихрээ харахад тусалж байна. Зургаан настай хүү маань нэгдүгээр ангид орсон. Юм ойлгох нас нь болоогүй учраас ээжийгээ асуугаад л байгаа. Хоёр том хүүхдүүдэд маань хэцүү тусаж байна. . Том хүү маань усанд явах, түлээгээ хагалах ажлуудаа хийдэг. Нэмэлт сүүг нь гурван цагийн зайтай өгдөг болохоор гурав хоноод л дуусчихаж байна.

Жижиг ч гэсэн дулаахан байшинтай болоод, ажлаа хийгээд явбал бүтнэ дээ л гэж бодож байна гэсэн юм.

Б.Отгонбаярын гэр бүлд туслах аян өнөөдөр эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нийтдээ 94 сая төгрөг цугларчээ.

Хандивын данс: Хаанбанк 5071468265 Б.Отгонбаяр

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.180.128

1 арөө ч гэсэн байр болгоосой. Дулаахан. Ус түлээ энэ тэр гэхгүй.

Зочин
1 жилийн өмнө
66.181.187.26

Хотын төвд томхон байр авч өгөөсэй, тэгээд энэ гэр бүлд нягт туслахдаа 2 ихэр охиныг цэцэрлэгийн нас хүртэл харж асраад байх сайхан сэтгэлт ах дүү, байгаа болуу.

Зочин
1 жилийн өмнө
103.57.95.61

Эр хүний ноён нуруу нугарч болдоггүй юм шүү! Охиныг л их өрөвдөж байна хар нялхаараа эвийдээ

Zochin
1 жилийн өмнө
66.181.183.85

Tejeej chadahgui bj bitgii iim ololn huuhed gargaj zovoo l doo.2 umuu 3 n huuhedtei bsan bol ingej yaduu amidraa ch uu ugui ch uu.hamgaalalt hereglej bai l daa.yaduust spei hiichihmeer um doo ulsaas

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.