СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-01-11

УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн захирлаар томилжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
11 сарын өмнө

"Цемент шохой" ХХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн нэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, компанийн гүйцэтгэх захирлаар Л.Элдэв-Очирыг томилсон байна.

Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очирт өмнөх захирал Л.Наранбаатар ажлаа хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр болжээ.

"Цемент шохой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Элдэв-Очир өмнө нь “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Монгол Улсаас Японы Осака хотод суух Ерөнхий консулаар тус тус ажиллаж байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
59.153.113.16

Маш хэрэгтэй үйлдвэр шүү??Чинь сэтгэлээсээ ажиллаарай. Амжилт

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.