СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-01-10

Халтирч унаснаас болж, нэг өдөрт 103 хүн бэртжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Сүүлийн өдрүүдэд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой гэмтэл бэртэл эрс нэмэгджээ.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нд гэхэд халтирч унаснаас болж нэг өдрийн хугацаанд 103, цана чарганаас үүдэлтэй бэртэж гэмтсэн зургаан хүн эмнэлгийн тусламж авчээ.

Харин нэгдүгээр сарын 5-9-ний хооронд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл, гэмтэл авсан 478, цана чарганаас унаж гэмтсэн 75 хүн эмнэлэгт ирсэн байна.

Халтиргаанаас үүдэлтэй бэртэл, гэмтлийн дийлэнх нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны бэртэл, зөөлөн эдийн гэмтэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчний хугарал байна.

Эдгээрээс гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал хүнд хэлбэрийн гэмтэл гэж ГССҮТ-өөс мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.