СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөд Солонгост нохойн махны худалдааг хориглоно

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
10 сарын өмнө

БНСУ-ын Засгийн газар нохойг үржүүлэн, нядалж, махыг нь худалдахыг хориглох тухай шинэ хуулийг өнөөдөр /2024.01.09/ баталжээ. 2027 оноос хэрэгжиж эхлэх энэхүү хууль нь тус улсад олон зуун жилийн турш хэвийн үзэгдэл байсан нохойн мах идэх явдлыг зогсоох зорилготой юм.

Шинэ хуулийн дагуу, нохой нядалсан этгээдэд гурван жил хүртэлх хорих ял оноож, эсвэл 30 сая воны торгууль ногдуулах бол нохойг нядалгааны зориулалтаар тэжээн үржүүлж, махыг нь зарж борлуулсан иргэдийг хоёр жил хүртэлх хорих ялаар шийтгэх аж.

Нохойн мах бэлтгэгч ферм болон тухайн махаар үйлчилдэг зоогийн газрын эзэд шинэ ажлын байр, орлогын өөр эх үүсвэр олоход хангалттай хугацаа өгөхийн тулд энэхүү хуулийг гурван жилийн дараа хэрэгжүүлж эхэлнэ гэж эрх баригчид мэдэгдсэн ба эдгээр иргэд үйл ажиллагаагаа үе шаттайгаар зогсоох төлөвлөгөөгөө орон нутгийн удирдлагуудад хүргүүлэх ёстой гэжээ. Мөн Засгийн газрын зүгээс ийм төрлийн бизнес эрхлэгчдийг бүрэн дэмжинэ гэж амласан ч ямар нөхөн олговор олгох нь тодорхойгүй байна.

Өмнөд Солонгосын Хөдөө аж ахуйн яамны тооцоолсноор, Харин нохой үржүүлэгч болон нохойн махны худалдагчдын нэгдлээс мэдээлснээр, уг шинэ хууль нь нийт 1.5 сая нохой тэжээж буй 3,500 ферм ба 3,000 орчим хоолны газарт нөлөөлөх аж.

Тус улсын залуучуудын ихээр татгалзаж, эсэргүүцэх болсон "бушинтан" гэх нохойн махтай шөлний талаар өнгөрсөн жилд явуулсан санал асуулгаар судалгаанд оролцогчдын ердөө 8 хувь нь тус хоолыг сүүлийн 12 сарын хугацаанд идсэн гэж хариулсан нь 2015 оны 27 хувийн үр дүнгээс хамаагүй бага үзүүлэлт юм. Нохойн мах бэлтгэгч фермерүүд ч нийгмийн энэхүү хандлагыг хүлээн зөвшөөрч байгаа ч тус аж ахуйг цаг хугацааны явцад аяндаа устан үгүй болохыг зөвшөөрөх ёстой гэж үзэн, хэдэн зуугаараа жагссан бөгөөд 2 сая нохойг олон нийтийн газар суллана гэж сүрдүүлсэн билээ.

Эх сурвалж: BBC, Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.