СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-01-09

Угаартсан хүнд ус, сүү, бусад шингэн юм ихээр уулгах хэрэгтэй

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Угаарын хийн хордлогын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Угаарын хийд хөнгөн хордоход чих шуугих, толгой өвдөх булчин бие сулрах, дотор эвгүй оргих, биеийн тэнцвэр алдагдах шинж тэмдэг илэрнэ. 

Дунд зэргийн хордлоготой үед дээрх шинжүүд гүнзгийрч ухаан санаа алдагдана. Согтуу юм шиг болж, нүүр нь мэнчийн хүрэнтэнэ. Үг яриа ойлгомжгүй болно. Гуйвж дайван тэнцвэр алдагддаг.

Хүндээр хордоход булчингууд татаж, ухаан санаа алдагдаж, дороо мэдээгүй бие засна. 2-3 өдрийн дараа уушгины хатгаа зүрхний шигдээсээр хүндрэх байдлаар илэрдэг байна.

Авах арга хэмжээ: Хордсон хүнийг цэвэр агаарт гаргана. Хүчилтөрөгч байвал амьсгалуулж, судаснаас цус авна. Амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсвол зохиомол амьсгал ам, хамраар хийж, зүрхэнд шууд бус иллэг, массаж хийнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.