СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Админерал” ХХК-ийг санхүүгийн чадамжгүй байж тендэрт орсон гэж буруутгасан нь үндэслэлгүй болов

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 сарын өмнө

“Админерал” ХХК-ийг Бортээгийн уурхайн тендэрт оролцсон нь хууль бус үйлдэл гэж шинжээч үзэв. Учир нь санхүүгийн чадавхийн шаардлага хангаагүй гэж үзжээ. Захиалагчийн шаардлага нь 107.3 тэрбум төгрөг. Гэтэл “Адименрал” ХХК-ийн багтаж орсон “МТАС” түншлэлийн санал болгосон үнэ 249.6 тэрбум төгрөг. Нэг үгээр хэлбэл, “МТАС” түншлэл санхүүгийн чадамжтайгаар оролцжээ.

Гэтэл шинжээчид болон Б.Энхбаяр “Админерал” компанийг санхүүгийн чадамжгүй гэж онцгойлон буруутгасан. Нүүрсний хулгайчдын захиалга ч тийм байв.

Гэтэл Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 16.6-д “Түншлэлийн гишүүн тус бүрийн болон хамтдаа хангавал зохих санхүүгийн чадавхийн доод шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж заажээ.

Нэг үгээр хэлбэл, тендэрт Түншлэл болон оролцож байгаа аж ахуйн нэгж бүрийн санхүүгийн чадавхи яг тэдэн хувь байх ёстой гэсэн нарийн заалт байхгүй. Харин түншлэл болон оролцож байгаа компаниуд “Хамтдаа хангавал зохих санхүүгийн чадавхийн доод шаардлагыг” гэж заажээ. Энэ нь шинжээчийн хэлээд байгаачлан “Админерал” компани хууль зөрчөөгүй гэдгийн нотолгоо юм. 

Нүүрсний сонсголын нэрээр Нүүрсний хулгайчдын бүлэглэл “Админерал” ХХК-иар дамжуулан Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нарыг унагаах гэсэн оролдлого ийнхүү хуулийн өмнө бүдэрч унав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 сарын өмнө
183.177.100.4

Ene admineral gdg companiig yg vnendee harluulah gj enhbayr ch ooroo vzeed baih shig sanagdsan sonsgol hiij baij iim baliar baij bolohgvi harin zahiral ni owoo hariutslagatai hvn baij taarlaa bvh hlsen or nvdeslelgvi ymiig ni nytsaaj chadlaaa

Батсуурь
4 сарын өмнө
103.57.94.23

Наад хувийн хэвшлийн ажлыг зүгээр хийлгэ наад нүүрс шагнуулсан нөхөддүүдийг эргэж төлүүлэх хэрэгтэй өөсдийгөө шагнаад л

sumbee
4 сарын өмнө
182.16.234.31

ene amarbayasgalang ard tumen udakhgyu diilnee

sumbee
4 сарын өмнө
182.16.234.31

Hil davaad zugtsan ch araas daraagiin nukhduud ochinoo. naad kompanitaigaa holboogyu gedgee heleed l baigaaraa amraa

Зочин
4 сарын өмнө
139.5.216.70

Админералын захирал үнэхээр ажлаа мэддэг, боловсролтой хүн гэж харагдлаа. Шинжээчдийн алдаа гарч, ийм захиралтай ийм хариуцлагатай компани гоомой хандахгүй байхоо. Үндэсний компаниуд бүгд муу муухай биш, зарим нь боломжоороо л ажиллах гээд зүтгээд байх шиг....

Хэвлэл минь одоо болио оо!!!...
4 сарын өмнө
139.5.216.59

Тэнэг хүнд ч ойлгомжтой байна шүү дээ! Дөнгөж байгуулагдаад л түншлэл үүсгээд л санхүүгийн чадамжаа бүрдүүлээд орчихдог үлгэрийг одоо болио! Бүх зүйлийн гогцоо нь Д.Амарбаясгалан гэдэг нь тодорхой байна. Өөр ямар ч тайлбар хэрэггүй! Битүү Д.Амарбаясгалангийн хамаарал. Ерөнхий сайд болон Монгол Ардын Нам одоо энэ нөхрөө чөлөөлж АТГ, ЦЕГ, УЕПГ нь шалгаж, хяналтаа хэрэгжүүлээ! Явж явж хамгийн сүүлийн өдөр хамгийн ноцтой юм дэлгэгдлээ. Өмнөх өдрүүдийнх бол ч яахав анхаарал сарниулах гэж оролдсон юм уу гэмээр. Одоо наад уянгын халилаа хэвлэл мэдээллүүд нь больж үз ээ! Д.Амарбаясгалан болон түүний хамсаатнуудаа хариуцлага тооц! Чухам тэр Чулуунзагдын ах л их төв зүйтэй хүн шиг анзаарагдана лээ! Дүүгийнхээ үгэнд орж нэг баларлаа. Тийм иргэд хууль, хяналтын байгууллага дээр үнэн зөвөөр нь мэдүүлж, бүх баримтаа дэлгэнэ!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.