СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Г.Ариунбуян: Амиа алдсан гал сөнөөгчид 10 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох хуультай

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэр дэх 10 давхар орон сууцны дөрөвдүгээр давхарт гал гарч бага насны дөрвөн хүүхэд, нийт 7 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Дуудлагын дагуу аврагчид очиход таван иргэн нас барсан байсан. Аврагчид ослын газарт ажиллаж байх үед нэг алба хаагч, дахин нэг оршин суугч угаартаж, харамсалтайгаар амиа алдсан. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаа, прокурорынхон ажиллаж байна. 3-4 айл галд өртсөн байж болзошгүй. Чухам хэдэн айл өртсөнийг цагдаагийн байгууллагынхан тогтооно гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгсөн.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гал сөнөөгч нь БНСУ-д мэргэжлийн сургууль төгсөж ирээд ажиллаж байсан 27 настай залуу байжээ. Түүнд хуульд заасны дагуу 10 жилийн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно хэмээн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэдэгдэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.