СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-12-18

Дэлхийн банкны флатформд тусгагдаагүй нэг сая тонн нүүрс Сингапур улс руу экспортолжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Нүүрсний хяналтын сонсголын хоёрдахь хэлэлцүүлэг эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улс 2013-2023 онд нийт экспортолсон нүүрсний асуудлаар шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Тодруулбал, Монгол Улс өнгөрсөн арван жилийн хугацаанд 315.5 сая тонн нүүрсийг экспортолжээ.

Үүнийг улс орнуудаар хувааж харуулбал,

-Нийт нүүрсний экспортын 97.6 хувь буюу 308 сая тонн нүүрсийг БНХАУ руу

-Сингапур улс руу 2.35 хувь буюу дөрвөн сая тонн

-Их Британи руу 10 жилийн хугацаанд 1.7 сая тонн

-БНАСАУ руу нэг сая тонн

-Хонконг руу 360 мянган тонн

-ОХУ руу 101.2 мянган тонн нүүрсийг тус тус экспортолсон байна.

Үнийн дүнгийн хувьд бөгөөд БНХАУ руу 308 сая тонн нүүрс буюу 29 тэрбум ам.долларын нүүрсний эскпорт хийсэн. БНХАУ руу чулуун болон хүрэн гэсэн хоёр төрлийн нүүрс экспортод гаргаж байгаа аж. мэдээллийг Дэлхийн банкны платформ дээр мэдээлсэн байжээ.

Харин “SX coal” мэдээлэлд 260.1 сая тонн нүүрсийг 2013-2022 онд Монгол Улсаас импортолсон талаар дурдсан байна. Гэтэл Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын статистик мэдээлэлд 2013-2022 онд  дээрх бүх орнууд руу нийтдээ 261 сая тонн нүүрсийг экспортод гаргасан гэж оруулсан байгаа бөгөөд бусад орнуудыг хасаж, зөвхөн БНХАУ руу экспортолсон нүүрсний хэмжээг 253.9 сая тонн гэж тусгажээ.

Дэлхийн банкны флатформыг ашиглан дараагийн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.