Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр /2023.12.18/ эхэллээ.
Эхний асуудал “Эрдэнэс таван толгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспортын асуудал байгаа бөгөөд нотлох баримтыг шинжлэн судалсан шинжээч тайлангаа танилцуулж байна.
Шинжэч:
-Нотлох баримтыг шинжлэн судлах тухай заасан бөгөөд "Эрдэнэс таван толгой" ХК-ийн экспортын тоо хэмжээг шалгасан. Нийт экспортын 27,4 хувийг "Эрдэнэс таван толгой" ХК хийсэн байна.
Шалгалтын хамрах хүрээтэй холбоотой тус компанийн нийт экспортын хүрээг дөрвөн эх сурвалжаас авч, статистик гаргасан. Гаалийн ерөнхий газраас гашуунсухайт боомтын мэдээгээр 2011-2022 оны дүн мэдээг гаргасан байгаа.
Тухайлбал, 2011 он 280,8 мянган тонн, 2012 онд 2356,6 мянган тонн гэхчлэн задаргаатай гаргасан бөгөөд нийт хугацаанд 67,5 сая тонн нүүрс экспортолсон байна. Монголбанкны мэдээг Гаалийн ерөнхий газраас мөн эх сурвалж болгож авсан. 2016-2022 онд 70116 мянган тонн нүүрс экспортолсон. "Эрдэнэс таван толгой" ХК-ийн уулын ажлын тайлангаар нийт экспортод гаргасан нүүрсний хэмжээ 73 сая тонн, Татварын ерөнхий газраас ирүүлсэн АМНАТ-ын тайлангаар баталгаажсан дүнгээр харахад нийт 73 сая тонн нүүрс экспортолсон байна.
Статистик мэдээнээс харахад Монголд тоон мэдээг нэгтгэн гаргадаг эх сурвалж дутагдалтай байна. Учир нь дөрвөн эх сурвалжийн дата мэдээлэл бүгд зөрүүтэй байна
Зөрүү тооцсон дүнгээр тооцооллыг хийсэн. Сүүлийн 10 жилийн дундаж үнээр Ганц мод боомтын үнээр зөрүүг тооцож гаргасан. Ингэхдээ хоёр төрлийн нүүрс буюу коксжих, түүхий нүүрсийг адил үнээр зөрүүг тооцож гаргасан байгаа нь тооцооллын хувьд үндэслэлгүй зөрүү гарсан байна.
Мөн нүүрсний үнээс гадна тээврийн хохирлын тооцоолол гэж бий. Тээврийн үнийн зардлыг 2020 оныхоор дундажлаж аваад бусад бүх онууд дээр хасч тооцож, нийт хохирлыг 8,9 их наяд гэж тооцсон.
Нүүрсний тээврийн зөрүү нь бусад улс орон руу гарсан нүүрсний тоо хэмжээгээр ерөнхийдөө танилцуулна. Гэвч тооцооллын хувьд авч үзвэл "Эрдэнэс таван толгой" ХК зардлын тооцоолол дээрээ зөвхөн 2020-2022 оныг тооцсон байгаа юм. Уурхайн амнаас Ганц мод боомт хүртэл гардаг зардлыг задалсан байна.
Тодруулбал, хилийн хураамж, агуулахын зардалд 5,9, татвар 15-20 хувь, бусад тооцоологдоогүй зардалд гурван хувь, Ганц мод боомт болон Цагаан хад хоорондын тээврийн зардалд тонн тутамд 18,6-30,2 ам.долларыг, Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн агуулах болон ачиж, буулгах зардалд 1,7-1,9 ам.доллар тээврийн болон талбайн хорогдолд нэг хувь, уурхайн ам болон Цагаан хад хоорондын тээврийн зардалд 12,4-14,3 хувийг зарцуулсан байна.
2020 оныг дундажлаж нийт үнийг 45 ам.доллараар тооцсон байна. 2013-2022 оныг бодитоор тооцоолж үзвэл 75 ам.доллар гарч байгаа. Тэгэхээр тооцооллын хувьд нэгдүгээрт, нийт нүүрсний хэмжээгээр, хоёрдугаарт, хасагдах зардлыг тооцсон байна. Дундаж тооцоолол биш учир тооцооллын зөрүүг өндөр болгож байна.
Гурав дахь алдагдсан боломж бол алдагдсан нүүрс. Алдагдсан нүүрсийг тооцоолохдоо эх сурвалж дээр Үндэсний статистикийн хорооноос нийт экспортолсон нүүрсний хэмжээг авсан. 2013 онд 380 мянган тонн, 2018 онд 890 мянган тонн нүүрс алдагдсан байж болзошгүй гэсэн ярилцлагыг үндэслэл болгож энэхүү тооцооллоор тухайн онуудад нүүрсний экспортын хэмжээг харьцуулж эзлэх хувийг таамаглаж авсан байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.