СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-17

🔴 Өөр машины дугаар зүүж яваад баригдвал жолоодох эрх хасна

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
11 сарын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон Нийслэлийн цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат нар ерөнхий боловсролын сургуулийг цахимаар хичээллүүлэх шийдвэрийн талаар болон автомашинуудыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах болсон талаар мэдээлэл хийлээ. 

Маргааш буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны хоёрдугаар сарын 1 хүртэл автомашинуудыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэжээ. Тэгш, сондгойгоор зорчих бүсчлэлийг босоо чиглэлдээ 32-ын уулзвараас Маршалын гүүрний хойд уулзвар хүртэл, хэвтээ чиглэлдээ Сонсголонгийн уулзвараас Офицеруудын ордон хүртэл байхаар тогтжээ. 

Тэгш, сондгойгоор зорчуулах болсонтой холбоотойгоор өөр машины дугаар зүүж хөдөлгөөнд оролцох зөрчил гарсаар байгаа. Энэ тохиолдолд уг жолоочийн жолоодох эрхийг хасахыг сануулав. 

Харин цахилгаанаар ажилладаг машинууд болон зарим төрийн албаны цэнхэр дугаартай машинууд хөдөлгөөнд хэвийн оролцоно. Мөн, хүнсний түгээл, эрүүл мэндийн салбарын автомашинууд хэвийн зорчино гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
11 сарын өмнө
103.140.10.222

Жинхэнэ дарангуйлагч төлгөн комунист торгоно хаана татвардана хорино цагдана эвгүй л эргүү дээ энэ хүүрээс эерэг санаа шийдэл гарнаа гонж

Зочин
11 сарын өмнө
202.9.46.233

Ямар үйлийн үрээр ийм хотын даргатай болдог бна аа арай дөнгүүр залуус байгаадаа сумын засаг дарга хиймээр хүндээ төлгөн ком т

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.