ДБЭТ-ийн захирал Б.Сарантуяа "Цөмөөхэй" бүжгэн жүжгийн бэлтгэлийг хийлгэлгүй, өмнө нь ярилцан тохиролцсон амнаасаа буцаж, бяцхан балетчдыг театраасаа "хөөж гаргасан" хэмээн МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуяг цахим хуудастаа бичсэн билээ.
Балетын урлагт хайртай хүмүүсийг гайхшруулсан уг мэдэгдлийг ДБЭТ-ын захирал Б.Сарантуяа үгүйсгэж, үүсээд буй асуудлын хүрээнд өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, 2023.11.27-ны өдөр Балетын хөгжлийн сан болон УДБЭТ хооронд байгуулсан гэрээгээр бол 2023.12.10,17-ны өдрүүдэд тайзан дээр нэгдсэн бэлтгэл хийнэ, 22,23,24-ны өдрүүдэд 4 удаа тоглолт хийнэ. Бэлтгэлийг хангах үүргийг урьдчилан мэдэгдэх ёстой гэж гэрээнд заажээ. Өөрөөр хэлбэл 2013.12.15-ны өдөр бус 17-ны өдөр бэлтгэл хийх ёстой байсан ч урьдчилан мэдэгдэлгүйгээр хүрч ирсэн. Ажилчны тавьсан шаардлагыг хүлээн авалгүй зүй бус харьцсан гэж хэлсэн тул би өөрөө очсон. Юу болсон бэ гэж асуусан. Гэрээнд заасан өдөр бус өөрсдөө дур мэдэн хүүхдүүдийг цуглуулсан байна.
Балетын хөгжил сангийнхан буюу гавьяат жүжигчин Д.Алтанхуяг 10 жил дараалан ДБЭТ-т уг жүжгээ тавьж байгаа юм билээ. Энэ жил бас тоглоё гэсэн. Бид 4 удаагийн тоглолт хийхийг нь зөвшөөрч гэрээ хийгдсэн. Энэ төрийн өмчийн байр. Би дүрэм журмын дагуу шаардлагаа л тавьсан. Энэ бол зохион байгуулалтын алдаа шүү дээ гэлээ.
МУГЖ Д.Алтанхуяг: Гэрээний заалтад тайзаа түрээсэлж байгаа. Дор ажиллаж байгаа хүмүүс тус бүртэй уран бүтээлийн гэрээ хийж байгаа. Тэр хүмүүстэй тохироод хэдийд бэлтгэлээ хийх вэ гэх зэргээр байнга холбогдож байгаа. Хэдэн хүн оролцох вэ, хэдэн хүн өвчтэй байна, хэдийг өөрчлөх вэ гээд өнгөрсөн 9 дүгээр сараас хойш бэлтгэлээ хийж байна.
Өнөөдөр /2023.12.15/ бол хамгийн том бэлтгэл хийх ёстой өдөр байсан. Энэ их түгжрэл, хүйтэнд мэргэжлийн багш, ажилчид, бүх хүүхдүүдийг цуглуулсан. Заалны түрээс гэж ярьж байна. Хэзээ байтлаа ингэж байсан юм бэ. Тоглолт бүрийн урд хэдэн өдрөөр л бэлтгэл хийдэг шүү дээ. Надад мэдэгдэхийн оронд яагаад хүүхдүүдийг шууд хөөж байгаа юм бэ. "Би эзэн нь, би захирал нь" гэсэн шиг орж ирсэн. Би жүжигчдээ бодоод л энд цуглуулсан. Монгол улсад ганцхан театр, ганцхан балетын анги байна.
Цаашдаа ийм байвал энэ улсад сонгодог урлаг яах хөгжих вэ гэж би мохож байна. Маш энгийнээр хэлэхэд хүн өөрийнхөө хүүхдийг ороод ирэхэд хөөгөөд гаргадаггүй. Энэ захиралтай дор ажиллаж байгаа хүмүүс нь холбоогүй юм байна л гэж ойлголоо.
Эх сурвалж: Нэгүүн.мн
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ёс зүйгүй дээрэнгүй нөгөөл дарга гэсэн байр суурь захирамж захиргаатал ихэрхэх үзэл энэ театарт үргэлжлээд нутагшаад бүүр нэг дасцан би л дарга гэсэн муухай дарангуйлал монголос өөр байхгуй муу мөртөө хорон санаатай ёстой монголд болж байгаа юм нэг ч байхгуй
Ийм новшийн, УИХ гишүүдийн хамаатан садангаараа түрээ барьж ганц гайгүй урлагийг минь уландаа гишгэж байгаа албан тушаалын хэнээтэнг зайлуулахгүй бол Хайран урлаг минь сүйрнэ. Одоохон зайлуул.
ИХ-ын гишүүн Жаргалмаагаар крандуулж сонгодог урлагийн мэргэжлийн байгууллагын дарга болсон ч ёс зүй алга, сонгодог урлагийн байгууллагыг удирдана гэдэг мэргэжлийн хүний ажилт, зайгаа тавьж зайлах болжээ.
БАЙР НЬ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХАД БЭЛТГЭЛИЙГ НЬ ХИЙЛГЭЭД Л ГАРГАНА БИЗ. ЮУ СҮРЖИН??? “УРЛАГИЙГ УДИРДДАГГҮЙ, ЗӨВЛӨЖ ДЭМЖДЭГ” ГЭДЭГ НЭГ ҮГ БАЙДАГ! ДАРГАМСАГ БАЙДАЛ ЕР НЬ ЭНЭ САЛБАРТ ЗОХИХГҮЙ, ДЭЭРХ ҮГИЙГ ЗАРЧИМ БОЛГОЖ САЙН МЕНЕЖЕР БАЙХАД Л БОЛНО ДОО!
Ёстой өөрийгөө өмөөрч худ журам ярьсан хэрэггүй дарганцар байна даа. Үнэгүй бэлтгэл хийлгэсэн ч яахавдээ яагаад заавал мөнгө гээд байдгийн.