Монгол улсын Засгийн газрын өнөөдрийн /2023.12.13/ хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд болон Эрчим хүчний сайд, ХХААХҮ-ийн сайд нар танилцууллаа.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун:
-Хүнсний хангамж аюулгүй байдлын талаарх 35 дугаар тогтоолын хэрэгжилт, гол нэрийн бүтээгдэхүүн болох улаанбуудайн хангамжийн талаар хэлэлцлээ. 2023 онд 980 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор төлөвлөсөн байна. Хүүгийн зөрүү 135 тэрбум тавигдсан байснаас 100 тэрбумыг арилжааны банкны эх үүсвэртэй 700 тэрбум төгрөгийн зээл олгогдсон. Иргэдийн гар дээр байгаа мах худалдан авахад зориулж зургаан хувийн хөнгөлөлттэй зээлд зориулж 100 тэрбум, ноолуурт зориулж 180 тэрбумыг нь гаргахаар шийдвэрлэлээ.
Үр тариа 456 мянган тонн үр тариа хураан авсан. Цаг агаарын байдлаас болж нийт улаанбуудайн 25-28 хувь нь ангилал буурч, стандартын зэрэглэлд орсон. Гурил үйлдвэрлэхэд шаардагдах улаанбуудай нь 270-280 мянган тонн байдаг. Гэтэл буудайн зэрэглэл буурсан тул 25-30 хувьтай тэнцэх хэмжээний чанаржуулах улаанбуудайг гадны улс орноос авахаар шийдвэрлэлээ.
Энэ жилийн намар улаанбуудайн хураалт дөнгөж эхэлж байхад дизель түлш 2400-аас 3700 болж өссөн. Энэ нь үр тарианы үнэд шууд нөлөөлсөн. Зохиомлоор гурилын үнэ өсгөх боломжгүй байдаг.
Энэ жил хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангасан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.