СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴С.Амарсайхан: Сүүлийн жилүүдэд тохиогоогүй "ШИЛЭН ЗУД"-тай монголчууд бид нүүр туллаа

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
9 сарын өмнө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сүүлийн жилүүдэд тохиогоогүй "ШИЛЭН ЗУД"-тай Монголчууд бид нүүр туллаа" хэмээн мэдэгдэв. 

Тэрбээр “Цаг уур орчны шинжилгээний газраас хамгийн сүүлд гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр энэ жил монгол орны нийт нутгийн 70 хувьд өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээ тоооцоолол гарсан. Зуд гэдэг зөвхөн хөдөө орон нутаг малчид, тариаланчдад хамаатай асуудал биш. Мал аж ахуйн салбар нь Монголын эдийн засгийн тулгуур баганы нэг нь юм.

Сүүлийн жилүүдэд тохиогоогүй шилэн зуд хэмээх байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулаад буй малчин түмнээ бид энэ цаг үед бүх талаар дэмжин, туслах учиртай. Монгол Улсын Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, зудын эрсдэл хор уршгийг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж байна.

Өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад өвс тэжээлийн нөөцийг яаралтай бүрдүүлэх, отроор яваа малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, мөн мал мах худалдах, нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор орон нутагт нь санхүүгийн эх үүсвэрийг нь шийдвэрлэж, явуулын худалдан авах цэгүүдийг ажиллуулах, зохион байгуулалтад ороод байна. Буянт мал сүргээ зудын эрсдэлд оруулахаас урьтаж, ангилж ялган, эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал гэдгийг малчин түмэн ойлгож, мал мах худалдах, нийлүүлэх ажилд аймаг орон нутаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсч байна. Зудын эрсдэлт нөхцөл байдал цаашид ч хүндрэх төлөвтэй байна. 

Энэ цаг дор тулж ирсэн гамшгийн эрсдэлийг туулаад гарах монгол түмний эв санаа нэг гэдэгт би бүрэн итгэж байна. Нийт монголчууд малчин түмэнтэйгээ хамт байж, сэтгэл итгэлийн дэм өгч, бүх талаар дэмжин туслахыг уриалж байна” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
9 сарын өмнө
139.5.217.98

ХУЛГАЙ ХИЙЖ НҮҮРС ЗӨӨХДӨӨ ГАНЦ НЭГЭЭРЭЭ Л ХИЙДЭГ ЮМ БИЛЭЭ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.