СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-06

Л.Гантөмөр: Бид УИХ-ын гишүүд байсан учир хүүхдүүдээ оруулж нүүрсний компани байгуулсан

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
11 сарын өмнө

Ардчилсан намын МҮДН фракцын долоон гишүүний хамаарал бүхий этгээдүүд хамтран нүүрсний компани байгуулжээ. 

Нүүрсний хулгайн асуудлыг шинжлэн судлах сонсгол үргэлжилсээр байна. Хоёр дахь өдрийн сонсголын үеэр түр хорооны дарга Б.Энхбаяр Ардчилсан намын МҮДН фракцын гишүүд нүүрсний компани байгуулсан гэж мэдээлсэн юм.

"Тавантолгой" ХК-тай нүүрсний гэрээ байгуулсан "Акмиконсалтинг" ХХК-ийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан долоон гишүүний эхнэр, охин болон хамаарал бүхий этгээдүүд хамтран үүсгэн байгуулжээ.

Тодруулбал,

-АН-ын дарга Л.Гантөмөрийн эхнэр А.Туул,
-УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын охин Р.Азбаяр,
-УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы охин Б.Нарангоо,
-УИХ-ын гишүүн С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг,
-УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргалан,
-УИХ-ын гишүүн асан Д.Зоригт
-УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нар хамтран "Акмиконсалтинг" компанийг байгуулсан. 

Тус компани нь "Тавантолгой" ХК-тай 50 мянган тонн нүүрсний гэрээг сонгуулийн өмнө байгуулсан гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сонсголын үеэр мэдэгдсэн юм. 

Тэгвэл тус асуудалтай холбоотойгоор АН-ын дарга Л.Гантөмөр дараах тайлбарыг өгчээ. 

АН-ын дарга Л.Гантөмөр:

-Нүүрсний хулгайн талаарх сонсгол зохион байгуулагдаж байна. 20 жилийн өмнөх асуудлыг сөхөж, АН-ыг харлуулж байна. МҮДН франкцын гишүүд 50 мянган тонн нүүрсний гэрээг хийсэн мэтээр ярьж байна. 20 жилийн өмнө би тус фракцад байсан. Тухайн үед клубээ байртай болгоё, ингэхийн тулд аж ахуй нэгж байгуулъя гэж ярьж байсан. Би тэгээд жилийн дараа клубээс гарсан.

Одоо тэр компани юу болсныг мэдэхгүй байна. Хэн захирал болж, ямар үйл ажиллагаа явуулсныг мэдэхгүй байна. УИХ-ын гишүүд байсан учраас хуулийн этгээдийн нэр дээр гэр бүлийн хүмүүсээ бүртгүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Байртай ч болсон байна лээ. 

МАН манай охиныг БЗС-гийн асуудлаар буруутгаж байсан, одоо нүүрсний хэргээр эхнэрийг минь буруутгаж байна. МАН ичмээр байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бямбадорж
11 сарын өмнө
103.57.93.74

Muu khulgaij

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.