СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-06

Д.Монголхүү: Улаанбаатарчууд тэр чигээрээ нойргүйдэл автчихсан. Үүний шалтгаан нь утаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар "No war” хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийв.

"No war” хөдөлгөөний гишүүн Д.Монголхүү:

-НҮБ-ээс дэлхийн хамгийн агаарын бохирдолтой Бээжин хоттой хамтарч сайжруулсан түлшний туршилтыг хийсэн. Ингэхэд эхний жилдээ шавжны төрөл зүйлийн тоо цөөрч, дараагийн жилээс нь өвс ургамлын тоо нь багасчихсан.

Энэ үр дүнгээс болоод суурьшмал бүсэд хэрэглэхийг нь хориглож, зөвхөн үйлдвэрийн бүсэд бүрэн шаталттай зууханд ашиглах ёстой гэсэн дүгнэлт гарсан. Дэлхийд хориглосон технологийг яагаад Монголд хэрэглэсэн бэ?

Англи улс 1800-аад оны сүүлээр нүүрсний агаарын бохирдолтой тулгарсан. Үүнээс болоод хүн үй олноороо үхээд эхлэхээр хоёр жилийн дотор Англи улс арга хэмжээ авсан. Гэтэл Монголд 2000 оноос шилжин суурьшил нэмэгдэж, агаарын бохирдол үүсч эхэлсэн.

Улаанбаатарчууд тэр чигээрээ нойргүйдэл автчихсан. Үүний шалтгаан нь утаа. Утаа хүний биед нөлөөлж цус өтгөрүүлж байна. Үүнээс үүдээд тархины цусан хангамж багасаад нойргүйдэлд хүргэж байгаа. Ингээд стресс үүсээд тэр нь сэтгэцийн өвчний шалтгаан болж байна. Яагаад ийм ууртай, уцаартай хүмүүсээр дүүрээд байна. Энэ чинь 20 жил бид утаанд хордож байгаагаас үүдэлтэй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бямбадорж
1 жилийн өмнө
103.57.93.74

Ene khuduunii lizdanuudig nutgruun yvuul haashha harna dan huduuniih

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.