СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэ жил 140 хүүхэд хавдраар оношлогджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Энэ жил 140 хүүхэд хавдраар оношлогдож бүртгэгдсэн байна. Үүний шалтгаан нь хүнд металл элементүүд гэж Анагаах ухааны доктор Н.Одонгуа хэлэв.

Анагаах ухааны доктор Н.Одонгуа:

-Агаар орчны аюулгүй байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр 2017 онд анх батлагдсанаас хойш долоо дахь жилдээ орж байна. 2024-2025 онд уг үндэсний хөтөлбөр дуусна. Хөтөлбөрт тусгасан шалгуур үзүүлэлтийн дагуу нэг ч үзүүлэлт сайжраагүй.

Сайжруулсан түлшинд агуулагдаж байгаа хар тугалга зэрэг хүнд металлын улмаас нас баралт, өвчлөл нэмэгдэж байна. Ялангуяа, бага насны хүүхдийн цусны хавдар ихэссэн.

Эрүүл мэндийн салбар дангаараа энэ өвчлөл, нас баралтыг бууруулах боломжгүй. 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар 91 хүн угаартаж нас барсан. Энэ мэдээллүүдийг ил болгоогүй байна.

Сүүлийн 2017 онд 27 хүн, 2018 онд 44, 2019 онд 40, 2020 онд 86, 2021 онд 135, 2022 онд 103 хүн гэртээ унтаж байгаад угаартсан. Харин гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.176.67

АРАЙ ИХ БАЙНА. 3 САЯ ГАРУЙ ХҮН

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.