СХД-ийн 33 дугаар хороо, Тахилтын тавдугаар буудалд есдүгээр сарын 21-ний өдөр 12, 13 настай хоёр охин сургуулийнхаа ойролцоо зам гарч яваад автомашинд мөргүүлж, улмаар нэг нь газар дээрээ нас барж, нэг нь хүнд гэмтэл авсан ноцтой осол гарсан.
Уг ослыг гаргасан 27 настай эрэгтэй жолоочийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Зам тээврийн ноцтой осол гаргасан жолоочийн гэм буруугийн шүүх хурал СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болжээ. Шүүх жолоочийг гэм буруутайд тооцон, нээлттэй хорих ангид 4 жил 6 сар хорих ял оноосон байна.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Монгол хүний амь юу ч биш болчихжээ