СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Дорлигжав: “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй холбоотой эрүүгийн хэрэгтэй би танилцаж байгаагүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор газар олголт, Тавантолгой ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа, тус компанид эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт шалгалт тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээг сонсож байна.

УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нь “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа өөрийн хувийн компанидаа хямд үнээр нүүрс худалдаж, тэрхүү нүүрсээ БНХАУ-д өндөр үнэтэй борлуулж, албан тушаалын давуу байдлаа ашиглан “Тавантолгой” компанийн нүүрсний үнийг бууруулсан, хохирол учруулсан гэдэг асуудал хөндөгдлөө. “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарт 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгосон байна. Энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав биечлэн ирж гэрчээр оролцлоо.
Учир нь хариуд нь гэдэг асуудал хөндөгдлөө.    

Хууль зүйн сайд Б.Энхбаяр: -Д.Дорлигжав прокурортой нэгдмэл сонирхолтой Ц.Элбэгдорж нь тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан. "Женерал тех" компани нь 2013 оны арваннэгдүгээр сард “Тавантолгой” ХК-тай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан байдаг. Яг тэр цаг үед дээрх хэрэг хэрэгсэхгүй болсон байна гэлээ.

Энэ асуудалд Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав хариулт өглөө.

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав: 

-Намайг ерөнхий прокуророор ажиллаж байхад надад танилцуулагдаагүй хэрэг байна. Гаалийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, Нийслэлийн прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгосон юм байна.
Нэг зүйлийг хэлэхэд, хэрэгт хяналт тавьж байгаа прокурор хэний ч нөлөөнд авталгүй, хэргийг шийдэж, өөрөө хариуцлага хүлээдэг хуультай. Гэтэл та /Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Сугир мөн энэ талаар мэдээлэл хийсэн/ “Д.Дорлигжав энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж хэвлэл мэдээллийн байгууллагаар өмнө нь ярьсан. Та улс төржих гэж байгаа бол улс төрж. Хэрэг шийдүүлэх гэж байгаа бол хэрэг шийдүүл. Гэтэл аль нь ч биш болгоод хаячихаж байгаа байхгүй юу гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Осман
1 жилийн өмнө
188.124.235.81

Энэ долрлигхав харацай бүх хулгайч нарынхаа хэргийг хаасан новш хууль гэж байдгийг энэ хулгайчнарт мэдүүлэж ялыгнь өгөх хэрэгтэй тэгэж байж монгол зөв замд орж хөгжих болно

Баярбат.
1 жилийн өмнө
124.158.69.11

Дорлигжав бол АН болон МоАХ -г гутааж үнэгүйдүүлсэн хогын новш. Тэр хэрэгсэхгүй болгосон прокурорыг нь илчлээд өгөөч. Тэгвэл тэринь дорлигжавын шантаажыг хэлээд өгнө.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.