Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн гудамжинд эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай амь хохирсон тухай дуудлага, мэдээлэл өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06:10 цагт бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хэргийн газрын ойр байрлах “Ногоон бүс” хяналтын камер болон аж ахуйн нэгжүүдийн хяналтын камерын тусламжтай, өмнө нь гурван удаагийн ял шийтгэлтэй, 31 настай, эрэгтэй Б гэгч үйлдсэнийг шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Телекамерын “Ногоон бүс” төсөл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сураггүй алга болсон хүн, хүүхдийг эрэн хайх, бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд чухал үр нөлөө үзүүлж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Засан хүмүүжүүлэх газар яг ямар зорилго чиг үүрэгтэй газар вэ энэ нөхөр 3.ын гураван удаа ороод огт засраагүй бүр зэрлэгшээд л гарсан байна ш дээ зүгээр л хорьж ажил хийлгэдэг газар юм уу 3.н удаа орохдоо аль аль хорих ангид байсан байна тэр ангиудыг нь давхар арга хэмээ авч шалгаач ээ шорон гэж зэрлэг араатан бэлддэг газар юм уу