СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-01

🔴LIVE: Х.Нямбаатар: Метрог 2028 онд ашиглалтад оруулна гэдэг нь урьдчилсан төсөөлөл шүү

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 сарын өмнө

УИХ-ын чуулганаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатартай ярилцлаа.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэж байна. Манай Улаанбаатар хотод дэлхийн бусад том хотуудад тулгамддаг бүхий л асуудал тулгарч байна. Агаар, хөрсний бохирдол, түгжрэлийн асуудал гэх мэт. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлаа шийдэхийг эрэлхийлж цэг тавихын тулд л тус хуулийн төслийг боловсруулсан гэж ойлгож болно.

Жилд дунджаар 50 мянган тээврийн хэрэгсэл шинээр хөдөлгөөнд оролцож байна гэх судалгаа байна. Ингэхээр гэдэг нь тодорхой болсон. Иймд өөр арга хэлбэрийг сонгохоос өөр аргагүй болж байна.

Аливаа том бүтээн байгуулалтын ажил хэд хэдэн үе шаттай. Нэгдүгээрт урьдчилсан ТЭЗҮ, жинхэнэ ТЭЗҮ, ажлын зураг, төсөв гээд ийм үе шаттай. Үүний дараа гүйцэтгэгчийг шалгаруулна. 2006, 2014 оны үед урьдчилсан тооцооллыг хийж байсан юм билээ, ТЭЗҮ биш. Зарим хүмүүс андуураад байх шиг байна. ТЭЗҮ-ийг хийлгэх тендерийг ирэх долоо хоногоос зарлахаар төлөвлөж байна. Эхний ээлжид улс төрийн шийдвэрээ гаргана. Яг ямар байдлаар байх вэ гэдгээ тооцоолно. Маш их нарийн төлөвлөх зүйлс байна. Ингэсний дараа гүйцэтгэгчээ сонгоход л илүү хялбар болно. Гэхдээ метрог 2028 онд ашиглалтад оруулна гэдэг нь урьдчилсан төсөөлөл гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.