СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эмэгтэйчүүдийг дарамталж байсан Сингапурын иргэний хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
11 сарын өмнө

Монгол охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж байгаа дүрс бичлэгээ нууцаар хийж, түүгээрээ тэднийг заналхийлж байсан, гадаадад биеийг нь үнэлүүлэх зорилгоор худал амлалт өгч, худалдсан байж болзошгүй хэрэгт холбогдсон Сингапурын иргэн Лох Сиен Чигийн хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хэлэлцлээ.

Түүнд НПГ-аас хувь хүний нууцад халдсан, задруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 13.10-1, 13.11-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг өнгөрсөн долоодугаар сард шийдвэрлэсэн юм. Улмаар “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан” үйлдэлд нь 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэмт хэрэгт нь нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноож, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт нэг жил найман сар хорихоор болсон юм.

Анхан шатны шүүхийн эл шийтгэх тогтоолыг Сингапурын иргэн болон түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хувийн байдалд дүгнэлт өгөөгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаагүй” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүхээс “60-аас дээш насны эрэгтэй хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оноохгүй” гэснийг зөрчсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр шийдвэрлэсэн” гэж дүгнээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан 15.4 сая төгрөгөөр торгосон юм.

Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас “Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан гэх хүндрүүлэх шинжийг орхигдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Ингэснээр анхан шатны шүүхийн Лох Сиен Чид холбогдох хэргийг дахин хэлэлцэхээр боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
43.242.243.254

Буруу шүүсэн эхний шүүгч нарыг зарлаад тэд нарыг нь хамт шүүлдээ

Hi
11 сарын өмнө
66.181.176.130

Ene novshiig shuud buh nasaar ni horih baisan yum urd baisan bol shuud tsaaz avah baisan

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.