СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Буянжаргал: ШШГЕГ-ын тусгайгийнхан тамлахад, 10 хоригдол өмдөндөө шээж, нэг хүн ухаан алдсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Тэмцэгч Д.Мөнх-Эрдэнийг Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид ял эдлэж байх үед нь ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны төвийн албан хаагчид /SWAT/ зодож, дарамталсан талаар манай сайт өмнө нь мэдээлж байв. Эрх нь зөрчигдсөнтэй холбоотойгоор өөрийнх нь хүсэлтийг харгалзан Д.Мөнх-Эрдэнийг 441 дүгээр хорих анги буюу “Ганц худаг”-ийн хорих анги руу шилжүүлсэн юм. Түүнийг зөрчил гаргасан гэх үндэслэлээр магадланд оруулахгүй гэдэг үндэслэлийг хуулийн байгууллага тайлбарлаж буй аж. Энэ асуудлын хүрээнд Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Буянжаргалтай ярилцлаа.

-Танай нөхрийг магадланд оруулахгүй гэж хуулийн байгууллага тайлбарлаж буй нь ямар учиртай вэ?

-Манай нөхөр Сэлэнгийн Зүүнхараад хоригдож байхад нь бидний зүгээс цахимаар холбогдож ярьдаг байсан. Хорихын зүгээс снап чатаар яриулдаг байсан. Тэр үед хорих ангийнхан бидний яриаг бичиж авдаг байсан юм билээ. Эхлээд бид мэддэггүй байсан. Д.Мөнх-Эрдэнэ бичлэг хийж байгааг нь мэдчихээд “Би гэр бүлтэйгээ ямар юмныхаа гэмт хэрэг, хууль бус юм ярих вэ дээ. Ар гэр, ахуй амьдралын зүйл л ярина. Би нэгэнт эрхээ хасуулсан хүн, миний яриаг бичиж авч болно. Эхнэр, гэр бүлийнхний минь яриаг битгий бичээрэй. Үндсэн хуулиар олгогдсон эрх шүү дээ” гэсэн байдаг. Гэтэл бидний яриаг хорихынхон байнга бичиж авч, “CD-нд хадгална. Бидэнд дараа нь хэрэгтэй” гэж тайлбарласан байгаа юм.

Гэр бүлийнхнийх нь яриаг бичээд байхаар нь Д.Мөнх-Эрдэнэ гурван ч удаагийн яриагаа бичүүлээгүй юм билээ. Тэр үйлдэлд нь Д.Мөнх-Эрдэнэд зөрчлийн акт тавьсан. Биеэр хоригдох хугацааны талыг нь эдэлсэн. Тиймээс одоо магадланд орж, суллагдах боломжтой ч зориудаар зөрчлийн акт тавьчихаад байна.

Хууль бусаар шүүж нөхрийг минь хорьсон. Тэгээд зүгээр ялаа эдэлж байхад нь бас хууль бусаар зөрчлийн акт тавьсан. Яагаад магадлангаар гаргахгүй гээд улайраад байгаан юм бэ? Хүүхдүүдээ аавтай нь бид хэд гэр бүлээрээ баймаар байна шүү дээ. Би аав, ээжтэй нь хүүхдүүдтэйгээ нөхрийгөө батлан даая. Угаасаа энэ хүнийг төрийн албанд ажиллах эрхмйг дөрвөн жил хассан. Тэр сонгууль, улс төр бидэнд огт хамаагүй. Зүгээр л гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ баймаар байна. Энэ муухай хэлмэгдүүлэлт, миний нөхрөөр дуусаасай, ахиж хэн ч битгий хэлмэгдээсэй гэж бодож сууна. Сайхан цаг ирэх байх гэж итгэж байна.  

-ШШГЕГ-ын Тусгайгийнхан ирж 413 дугаар хорих ангид дэглэлт явуулсан гэсэн. Таны нөхрийг зодож, дарамталсан гэдэг мэдээлэл гарсан. Яг юу болсон талаар нөхөр тань танд ярьсан байх?

байгаа юм. Д.Мөнх-Эрдэнийг ч ганц тамлаагүй, бүх хоригдлуудыг тамласан. Д.Мөнх-Эрдэнийн хэлж байгаа юм нь “Бид шүүхээр эрхээ хасуулсан ч дахиж биднийг яллах эрх хорих ангийнханд байхгүй. Бид ямар ч бослого тэмцэл хийгээгүй байхад яагаад SWAT-ынхныг авчирж тамлаж байгаа юм бэ” гэж байгаа. Бороохойдож, галуун цуваагаар явуулж,  гурван цаг орчим гарыг нь шилэн хүзүүн дээр нь авахуулаад явган суулгасан байгаа юм. Орилж хашгираад, айлгаад байхаар хэнд ч хэцүү байж таарна шүү дээ. Хоригдлууд хөл нь өвдөөд хөлөө тэнийлгээд суухад нь бороохойдсон гэсэн.  

Нийт 400 гаруй хоригдолтой. Бүгдийг нь тамласан. Хөнгөн ялтай, жирийн дэглэмтэй хорих анги шүү дээ. Ялаа зүгээр эдэлж байгаа хүмүүсийг ингэж тамлах ёсгүй шүү дээ.

-Хүний эрхийн үндэсний комиссынхон ийм зүйл болоогүй гэж тайлбарласан?

-Би энэ үйл явдал болсных нь дараахан эргэлтээр очсон. Сэтгэл санаа нь маш хүнд байдалтай, даралт нь 170 хүрсэн байсан. Гар дээр нь яр гарсан байсан. Тэр үед Хүний эрхий үндэсний комиссын ажилтан очсон.

Хориход очоод Д.Мөнх-Эрдэнийн цээжин биеийг шалдалж зураг аваад, ямар нэгэн шарх сорив байхгүй. Эрх нь зөрчигдсөн зүйлгүй гэж худлаа мэдээлэл гаргасан. Гэтэл гар дээр нь маш том яр гарчихсан, зовиуртай байсан. Хорихын эмч ирж, өмхий тос түрхэж байсан шүү дээ. Гэтэл ХЭҮК-ийнхон ямар нэгэн байдлаар эрх нь зөрчигдсөн зүйлгүй гэж хэвлэл мэдээлэлд худлаа мэдээлэл өгсөн. Харахад биед нь ноцтой шархгүй ч тэр хүн сэтгэл санаагаар маш их хэцүү байсан. Дарамтад оруулсан. Намайг очиход Аймаар нөхөд байдаг юм байна. Орилж хашгираад, цахилгаан бороохойдоод” гэж байсан. Та бүхэн манай нөхрийг ямар хүн билээ, мэднэ шүү дээ. Гэтэл маш их айсан байсан.

-Ямар учраас SWAT-ынхан тус ангид ийм үйл ажиллагаа явуулах болсон юм бол?

-Зүүнхараад хоёр хорих анги байдаг. Нэг нь Дарьтын хорих анги, нөгөө нь манай нөхрийн хоригдож байсан 413 дугаар хорих анги. Гэтэл 413 дугаар хорих анги нь жирийн дэглэмтэй хорих анги шүү дээ.

SWAT-ынхан 413 дугаар хорих ангид ийм ажиллагаа явуулахад ШШГЕГ-ын ямар нэгэн даргын тушаал байх ёстой. Прокурорын хяналтан дор үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарласан. Гэхдээ хаанахын ямар прокурорын шийдвэрээр ийм дэглэх үйл ажиллагаа явуулснаа гаргаж чадахгүй байгаа. Би бол зохион байгуулалттай л үйл ажиллагаа гэж харддаг.

Цэргүүдийг дэглэж, аминд нь хүрч байгаа биз дээ. Хоригдлуудыг бол бүр аймшигтайгаар дэглэдэг юм байна.

-Хорих ангийн дарга ямар тайлбар өгч байх юм?

-Д.Мөнх-Эрдэнийг 413 дугаар  хорих ангид очоод долоо ч хоноогүй байхад нь ангийн дарга хурандаа Буянбаатарыг чөлөөлсөн. Оронд нь А.Батхуяг гэх нөхрөөр сольсон нь зохион байгуулалттай гэж харагддаг. А.Батхуяг бол өөрөө Тусгай ажиллагааны албыг дуудсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тийм тамлагаа болоогүй гэж худлаа ярьдаг. Гэхдээ аймшигтай дэглэлт болсон. Д.Мөнх-Эрдэнэ л энэ асуудлаар дуугарч байна. Бусад хоригдлууд дарамтад орно гээд дуугарч чадахгүй байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (35)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
151.115.49.171

Тэмцэгч гэж нэрлэх нь зохимжгүй юм учир нь энэ хүн тодорхой хэмжээнд буруу зүйл хийсэн тэрнийхээ бас тодорхой хүрээнд ял авсан харьцангуй бага ял авсан гэж боддог. Энэ хүний хамгийн том муу тал нь хамаа замбараагүй хэн дуртайруугаа дайрч давшилж үүнийгээ шударга ёс тогтоож байна гэж итгэсэнд байгаа гэж боддог одоо яахав үлдсэн хугацаагаа гүйцээгээд л гарчих цаашидаа жинхэнээсээ шударга хүн бол. Тэгээд л болно

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.35

Tiisht

Dari
11 сарын өмнө
202.126.90.14

Bitgi hutsad bai

Зочин
11 сарын өмнө
66.181.178.236

tenegteerei, chi duugaraach tegvel, muusain buunii nohod duugui dald or.

Зогий
1 жилийн өмнө
66.181.183.252

Тэмцэгч Мөнхэрдэнэ байгаа захиалгаар тусгайгийнханыг оруулж байнаа. Тэрнийгээ далдлахын тулд бүх хоригдогсодыг хэлмэгдүүлжээ гэж

Haraa
1 жилийн өмнө
202.55.188.109

Baga zodson bn bsyrlaj yb za AH namn buunii nohoi mini

Зочин
11 сарын өмнө
202.126.89.193

Ymarch huniig zodoh erh baihgui shuudee naraa mini ardiin namiin buunii nohod mededgui ym uu ho

Зочин
11 сарын өмнө
66.181.190.54

Өмдөндөө шээсэн 10 гээд л … гараа хийж үзсэн шиг мэдэж бнаа

Журам
11 сарын өмнө
66.181.177.31

Өөрөө их орилж хүн их айлгадаг байсан хүн шүү дээ. Хаадаачихаал утасны камер барьчихсан цэд цэд үсрээд л. Аятайхан байхгүй бол жоохон жоохон юм нэмж чимхэж байгаад жил нэмчихээд зовлонтой ш дээ хорих. Чи ч гэсэн чимээгүй л бай. Албаар цаашлуулчих гээд л чак чак гээд эвгүй авгай вэ? Айн

Зочин
11 сарын өмнө
66.181.186.106

Ялтан гээд зодож эрхийг нь зөрчиж болохгүй, ХЭҮК үүнд онцгой анхаарал хандуулах хээрэгтэй. Мөнх-Эрдэнэд зориулж тамлалт захиалсан нь тодорхой байна. Тэгээд түүнээ нууж бүгдийг хамруулжээ. Ер нь намаар ялгаварладаг, тэмцдэг, хэл ам хийдэг хүмүүсийг зориудаар ялладаг, тамладаг явдал байгаад байна.

Зочин
11 сарын өмнө
66.181.185.240

ТӨР ХАТУУ БАЙХ ЗӨВ.

Зочин
11 сарын өмнө
66.181.161.64

яг зөв. төр төмөр нүүрээ хааяа харуулахад зүгээр

Мөнхсоёл
11 сарын өмнө
203.91.115.47

Ардчилсан нийгэм байгуулаад 33 жил болчихоод нацистуудын Освенцэм, Бэркнау, Даухау хорих лагерт еврей, польшуудыг тамлаж байсан аргаар эрх нь хязгаарлагдсан иргэдээ тамлаж байна. 90 жилийн өмнөх Фашистуудаас их зүйл сурчээ. Эх орноосоо урвагч, баялагаа тоногчидод хуулийн хариуцлага тооцоход цагдаа ажлаа чичглүүлж үндсэн хуулинд заасан үүргээ биелүүл!

Мугра
11 сарын өмнө
202.55.188.125

Эрхээ хасуулсан эрчүүдэд төрийн хувцас өмссөн муу шинжийн бацаанууд яадарсан хүмүүст эр бяраа гаргаад яаах вэ дэ...ШШГЕГ нэг юм бод нуу..

Зочин
11 сарын өмнө
66.181.188.57

Тусгайгийнхан л гэх юм өөрсдийг нь адилхан шоронд хийж тамлах нь зөв Тэр 413 ийн дарга гэж ямар нөхөр байнаа Хүнийг тамлаж сурсан хүн юм байна Наад нөхөрөө талвай дээр чирээд аваад ир Хүнийг тамлан зовоодог нөхрийг өөрийг яргын машинд ард түмэн оруулаад өгнө

..
11 сарын өмнө
66.181.177.237

Хамар доор хагархай гэгчээр хамаа замбараагүй даан ч их далчгинасан юмаа...

Зочин
11 сарын өмнө
103.212.116.69

Эхнэр бол чимээгүй байсан дээрдээ

ZOCHIN
11 сарын өмнө
103.212.119.51

Huni erh erh zuig doroituulsan balmad ymnuud er huni shinjgui tgusgai albatai hulgach tonuulchidaa yaj ch chadahgui erh ni hasagdsan erchuuddee deerelhuu erguunuud ymaa

Зочин
11 сарын өмнө
66.181.186.104

Хорих байгууллага хоригдлудыг зөвхөн хорих бус хүмүүжүүлж гаргах ёстой байх. Хэрэв энд хүмүүжил засрал авахгүй хүний толгойг нь илж, өлгийтэй хүүхэд шиг тэтгэж, ивийлж байгаад гаргах нь зохистой гэж үү. Хуулийн хүрээнд хүмүүжүүлэхгзй бол болохгүй.

Зочин
11 сарын өмнө
66.181.161.53

Хүний мууд дуртай хүмүүс яасан их юм бэ. Энэ бууны ноход ч гэсэн ээлж нь ирнэ хө. Төрийн хувцас өмссөн түмний мөнгөөр зоолсон ноходийн ээлж хэзээ нэгэн өдөр ирж л таараа.

Зочин
11 сарын өмнө
202.21.107.115

Яахаараа төрд ажилсан хүн болгон луу дайраад байгаан ер нь. Монгол төртэй улс мөн үү? Мөн гэвэл төрийн албан хаагч нар байх нь зөв биз дээ. Ямар учиртай юм. Албаар төрд ажиллах хүнгүй болтол нь балбах гээ юу

төмөрбаатар
11 сарын өмнө
203.91.115.55

хүний эрхийн комис худлаа хэлдэг

Зочин
11 сарын өмнө
202.21.107.115

За эхнэрийн үгээр үг хийгээд юу ч в дээ. Эртээдхэн л ганцхан нөхрийг нь зориудаар зодсон юм яриад байсан. Одоо бүтэн хорих анги болоод явчлаа. Наранд байхад нь хайхрахгүй яасан юм. Арай л бүдүүлэг байсан ш. Хэн дуртайгаа камераар айлгаад л хүний ам руу салаавч чихээд л.

Төрцэцэг
11 сарын өмнө
66.181.161.134

Түүнийг сулалдаа тэр ямар ч буруугүй зөвхөн хулгайчдын үнэнийг л хэлсэн төдий их айсандаа түүнийг шорондоо хийсэн гэж бодож баына

Иргэн
11 сарын өмнө
43.242.243.174

Ямарч юмандхэмжээ хязгаар гэж байх хязгаараасаа даваад ирэхээр л буруудах замруу хальтрах нь тэр

Зочин
11 сарын өмнө
59.153.114.206

Тэрнээс хойш зөндөө хоригдол 413 хорих ангиас гарсан. Энэ сэтгүүлч гээд бгаа нөхөр гарсан хүмүүсээс юу болсныг асуух хэрэгтэй. Ер нь бол Баяраа өөрөө л ширээн дээрээс унадаг.....

Зочин
11 сарын өмнө
59.153.113.16

Нийт хоригдлыг дэглэж дараа нь тэдэнд өөрийхөө хүмүүсээр Мөнхэрдэнээс болж ялтан нарийг дэглэж тэднийг Мөнхэрдэнийг эсрэг, ялтанаар Мөнхэрдэнийг дэглүүлээд санаа л даа Гэхдээ 100 ялтаны 10 нь хорих ангийханы тоглоомд орох байх бусад нь үгүйдээ бас л бүдүүлэг бохир хийж байна Батхуяг болон дээд дарга нар МАН болон Хүрэлсүх Нямдоржд өрөө төлж байгаа юм байна

Тулга
11 сарын өмнө
66.181.180.177

Өөрөөс нь хэд ах Жаргалсайхан гуайг гудамжинд зодоод л байсан биздээ.Тэр хүний бие бас өвдсөн л байгаа. Харин Жагаа гуай эр хүний хуйх зааж гоншогоноогүй юм шүү Мөнх-Эрдэнэ шиг. Эр хүн шиг бай Мөнх-Эрдэнээ.

Зочин
11 сарын өмнө
203.91.115.46

Нямдорж,Анхбаяр хоёрын хийж буй үйлдэл шүү дээ

Зочин
11 сарын өмнө
203.91.115.46

Үнэн юмаа бичиж болдоггүй юмаа

Зочин
11 сарын өмнө
59.153.86.54

Насаараа хорьж чадахгүй мөн шатаах. Зуух юм уу муу төрийн нэр. Барьсан лалрууд эрхээ хасуулсан хүн гэж эд нарт диграмдуулах нь зөвүү төрийн хувцас өмсөөгүй бол хүн сүгнүүд шдээ засангыхан

Гөлөг Мөнхэрдэнийн гал хам
11 сарын өмнө
202.21.126.107

Зүгээр ялаа эдлээч алиа гараа бусад аавын хүүхдүүд зүгээр л ялаа эдлээд байхад ингэж уйлах байсан юм бол яах гэж хэрэг хийсэн гөлөг вэ

Зочин
11 сарын өмнө
66.181.161.236

Хэдийгээр эрхээ хасуулсан ч хүний эрхийг бүдүүлэг зөрчдөг юм бишүү одоо басч 21_ р зуунд арайл биш юм ах Өнөө хүний эрх чөлөөг хамгаалдаг албадууд юу хийж байна эд ажлаа хийгээчээ тэд хүн шүү дээ

Зочин
11 сарын өмнө
66.181.184.94

Атг шалгах ёстой . Тэнд 400 хоригдол бгаа .тэндээс гэрчээр хууль сануулж байцаахад хэлсэн нь үнэнд тооцох хуультой .ажлыг түдгэдзүүл . . Үймээн болоогүй бхад тусгайгийнхан яагаад очиж яргалал хийж бна .

зочин
11 сарын өмнө
59.153.86.79

151 115 49 171 энэ нөхөр юу ч билээ дээ . эрх баригчдаас ашиг хүртэж амьдрагч байх .хамгийн том муу тал гэчихжээ .үзэл суртал энэ тэр гэж бодож тэнэгтэхээ боль . эрх барьж байгаа эрхтэн дархтанд хууль ёс суртахуун гээч нь байна уу .огт үгүй шүү дээ .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.