СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Инновацыг бүтээгчид, сонирхогчдын цугларах долоо хоног болно

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 сарын өмнө

Салбар салбарын шинийг эрэлхийлэгч залуус, гарааны бизнес эрхлэгчид, энтрепренерүүд, инновацыг дэмжигчид цугларч шинэлэг санаа, туршлага, мэдлэг мэдээлэл солилцон, өдөр бүрийг бүтээлчээр өнгөрүүлдэг “Innovation Community Week”-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 1-ний хооронд өдөр бүр 18:00-21:00 цагийн хооронд “HUB Innovation Center”-т болно.

Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газраас санаачлан, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хаитран зохион байгуулж буй тус арга хэмжээ нь анхны жилдээ Ковид-19 цар тахлын дараах туршлага, сургамж, боломжуудыг хэлэлцэхээр “We are Back” уриатайгаар болсон. Энэ жилийн хувьд “For Communities, By Communities” уриатайгаар инновац, технологи, гарааны бизнес, тогтвортой хөгжил сэдвийн хүрээнд болох юм.

Үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авч, ЭНЭ холбоосоор бүртгүүлэх боломжтой.

Өдөр бүрийн онцлогоос товч дурдвал:

ДАВАА: Science Day - Networking

Шинжлэх ухаан сонирхогчдын 10 гаруй коммюнити цугларах бөгөөд өөрийн сонирхсон коммюнитид нэгдэх, танилцах, чиглэл бүрээс суралцах боломжтой.

МЯГМАР: Tech Day - Mentoring

Технологийн салбарын залуус UX, Nomadic work, Web development / AI/ML, Blockchain зэрэг сэдвүүдээр ярилцахын зэрэгцээ “MENTORING” буюу ирсэн залууст технологийн чиглэлд ажиллах, бүтээмжээ нэмэгдүүлэх зөвлөгөө авах боломжтой.

ЛХАГВА: Youth Day - Experience sharing

Салбар салбарын залуус өөрсдийн туршлага чадвараа хуваалцах, танилцах, чадварт суурилсан воркшопод оролцох зэргээр “ЦойлогсоZ” болон “Tetgeleg app” залуустай цагийг бүтээлчээр, үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой.

ПҮРЭВ: Main day - Discussing

Энэхүү өдөр нь долоо хоногийн хамгийн онцлох хэсэг бөгөөд гарааны бизнес, энтрепренерүүд цугларч сэтгэлгээ хандлага, салбарын экосистемийн өнөөгийн байдал, чиг хандлагын талаар ярилцаж нийслэл хотын асуудлыг шийдэх төрөл бүрийн бүтээлч санаануудыг танилцуулах юм.

БААСАН: SDG day - Acting

Сэтгэлзүй болон биеийн эрүүл мэнддээ анхаарч байгальд ээлтэй амьдралын хэв маягт суралцах боломж бүхий “0 cancer - 0 carbon” уриатай “GO ZERO” арга хэмжээ болно.

Өдөр тутмын амьдрал, хүрээлэн буй орчин, нийгэмдээ асуудлыг боломж болгоход туслах мэдлэг мэдээлэл, туршлага, танилын хүрээллээ нэмэх хүсэлтэй хүн бүрд “Innovation Community Week 2023” нээлттэй /үнэгүй/ бөгөөд ирсэн хүн бүрд “Innovation HUB” хамтын оффист суух долоо хоногийн эрх бэлэглэнэ.

НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС, ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.