СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн “Ability Expo-2023” өдөрлөг болов

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 сарын өмнө

Тогтвортой хөгжил, эрх тэгш оролцоо, олон талт байдлыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн “Ability Expo-2023” өдөрлөг хоёр дахь жилдээ болж, НЗДТГ-аас хамтран зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилготой тус арга хэмжээний үеэр хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, технологи, боловсрол гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд нээлттэй илтгэл, хэлэлцүүлгүүдийг өрнүүлсэн аж.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн бизнесийг танилцуулж, урласан бүтээлээр үзэсгэлэн худалдаа дэлгэлээ. Мөн тус арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн технологийн дэвшил, шийдлүүдийг олон нийтэд сурталчилжээ.

Өдөрлөгийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, Шинжлэх ухааны яам, НЗДТГ, “Хайнд Про” технологийн компани, Олон улсын Ротари байгууллага, Социал, демократ Монголын залуучуудын холбоо ерөнхийлөн зохион байгуулж, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Эйч ар ментор групп” ХХК хамтран зохион байгуулагчаар оролцлоо.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.