СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Хоёр хоногийн өмнө гэрч байсан бол өнөөдөр яллагдагч болчихлоо

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
11 сарын өмнө

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг "8 ишигний хэрэг"-ийг сурвалжлах явцдаа шүүхийн байгууллагын нэр хүндэд халдсан хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс прокурорын байгууллагад гомдол гаргажээ. Хоёр хоногийн өмнө түүнийг гэрчээр дуудсан бол өнөөдөр яллагдагчаар татах тогтоол хүргүүлэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын байгууллагын ажилтан Зариг.мн сайтын редакцад ирсэн байна. Энэ асуудлаар Зариг.мн сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгээс тодрууллаа.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

-Манай ажил дээр өглөөнөөс хойш нэг хүн ирээд "Н.Өнөрцэцэгт бичиг өгөх гэсэн юм. Өөрт нь өгөх ёстой” гээд. Тэгсэн чинь манай өмгөөлөгч рүү залгаад “Н.Өнөрцэцэгт прокурорын мэдэгдэх хуудас хүргүүлэх гэсэн юм” гэж ярьсан байдаг. Уг нь бид хоёр чинь хоёр хоногийн өмнө прокурорын мэдэгдэх хуудсаа авчихсан байхгүй юу.

Хэнтий аймгийн шүүхэд найман ишиг хулгайлсан хэргийг шүүх хурлыг би сурвалжилсан. Нэгдүгээрт, шүүх хурлыг сурвалжлахдаа, гадна индэр байршуулаад иргэдийг нээлтэй санал бодлоо илэрхийлэх боломжоор хангасан. Үүнийг шүүхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна. Мөн

Шүүгчийн зүгээс 80 настай эмээ болон Төмөр гуай, Гэрэлзаяа нартай муухай харьцаж байсан. Би тэр үед нь настай хүмүүстэй яасан муухай харьцдаг юм бэ гэж шүүгчид хандаж хэлсэн. “Наян настай эмээг цус харватал нь шүүж байна” гэж би цахим хуудаснаа бичсэн. Дайриймаа гуай шүүх хурлын үеэр бие нь муудсан. Ингэж бичсэнийг мөн буруутгасан.

Найман ишигний хэргээр хоригдож байсан хүмүүс шүүхийн шийдвэрээр суллагдахаар болсон шүү дээ. Тэр бол миний хувьд ялалт байсан. Тиймээс “Найман ишигний хэрэг дээр яллаа” гэж бичсэн. Энэ нь шүүхэд нөлөөлж, нэр төрд нь халдсан болж байгаа юм байна. Гэтэл би зүгээр л сэтгүүлчийн ажлаа хийсэн шүү дээ.

Намайг анх гэрч гэж байснаа сэжигтэн болгосон. Би цагдаагийн байгууллагын ажлыг ямар мэдэх биш. Тийм л юм байх гэж бодсон. Гэтэл хоёр хоногийн дараа намайг яллагдагчаар татахаар болсноо мэдэгдэж байна. Гэрч байснаа шууд яллагдагч болж болдог юм уу. Уг нь бол анх сэжигтнээр мэдүүлэг байцаалт аваад, гэм буруутай нь баримтаар нотлогдвол яллагдагч болох ёстой биз дээ. Гэтэл надаас гэрч, сэжигтнээр ямар ч тайлбар мэдүүлэг аваагүй мөртлөө шууд яллагдагч болгож байгаа нь үнэхээр гайхаж байна. Иймээс хууль бус үйлдэлтэй тэмцэх ёстой.

. Өнөөдөр надад маш олон иргэн гомдол гаргаж байна. Би ганцаараа тэмцээд байвал хохироод дуусах юм байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчид та бүхэн минь ирж, энэ хууль бус үйлдэл, иргэдийн хохирсон асуудлыг олон нийтэд гаргаж тавь. Иргэдийг талбай дээр ир гэж уриалмаар байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (14)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
59.153.113.187

Өнөрөөгүй юм сүүлийн 3 жил байхгүй болсон, ичгүүргүй ёс зүйгүй хүн сэтгүүлчийн нэрээр халхавчилж өөрөө ч их баяжсан, өрөөлийг ч өмөөрсөн бас их хэлмэгдүүлсэн. Дийлдэшгүй ,хүн бүрт томорч загнасан, атаман болсон, эниыг байранд нь аваачихгүй бол хэт галзуурна шүү

Авилгачид
11 сарын өмнө
103.212.117.166

Хууль ,шүүхийхэний болоод МАН - н бузарыг уудалвал барагдахгүй ээ !!!ДАЛАЙ л гэсэн үг! Иргэдтэйгээ нэгдэж , ард түмний эсрэг "ажилладаг" хулгайч ,худалчуудыг сөхрүүлж , нийгмээс үүрд арчиж хаяя!

Зочин
11 сарын өмнө
66.181.176.143

Гадаадад бол хохирогчийн гэр бүл уриа лоозон барьж шүүх хуралд орж л байдаг бүр хэрэгтнийг өмгөөлөөд подволк ижилсээд өмсөөд ч ирдэг тэглээ гээд шүүхэд нөлөөлсөн гэж үздэггүй л дээ . Харин нөлөөлөлд автаад байна гэвэл тэр шүүгчээ л шалгадаг байгаа шүү. Ардчилсан оронд ийм л байдаг юмаа. Юм судалж мэдмээр дээ. Ер нь ч тэгээд өөрт нь хамааралтай салбарыг буруу зөв байсан ч өмгөөлдөг бэртэгчин зангаасаа монголчууд болих л хэрэгтэй. Хэдий болтол тэр салбараар хоолоо олж идээд үүрд хамааралтай байна гэж бодоод байдаг юм. Үр хүүхэд тэдний үр хүүхэд гээд хойч үеэ боддог бол , бурууг засаад хөгжилтэй орон болмоор байна ш дээ. Нэг бол Өнөрөө хийгээд сэтгүүлчид маань одоо өөрсдийгөө л боддоо яршиг зүгээр шударга бустайгаа үлдэнэ биз

Зочин
11 сарын өмнө
59.153.114.131

Шүүхийхэн гэж яасан нялцгар новшнууд вэ. Өнөрөө бол ард түмний охин Төрийн бузар булхайг илчлэнэ гэдэг чинь хүссэн хүн бүхний хийдэг ажил биш Өнөрөөг бүх хүн өмөөрнө

Гэрэл
11 сарын өмнө
66.181.184.154

Аливаа зүйл хэмжээ хязгаартай бусдын эрхээр чиний эрх хязгаарлагдана. Уг нь зоримог сайн сэтгүүлч сүүлийн үед хэт хөнгөдөөд байгаа.

Зочин
11 сарын өмнө
202.5.206.30

Арай л дэндүү ёс зүйгүй, мэдээлллийн тэнцвэрттэй байдал, сэтгүүлчийн ёс зүйгүй бух асуудлыг мөнгө бологж, өөрийгөө гэсэн эго өндөр , дэндүү увайгүй сэтгүүлч гэж хардаг. Мэдээж сайн юм байлгүй л яахав. Гэхдээ арай л дэндүү дээ.

Зочин
11 сарын өмнө
202.55.188.115

ШЕЗ- гэгч МАН АН -ын ялгадсаар хооллогч бууны нохойнууд. МАН АН-ыг улс төрөөс зайлуулахаас нааш шударга шүүх бий болохгүй. Хохирсон бүх хүн цагдаа шүүх прокурорын хаалгыг сахиж аргаа бараад сэтгүүлчид хандаж дүлий шүүхийнхний чихэнд сонсогдохоор чанга хэлээд өгөөч гэж гуйсан. Хэрвээ сэтгүүлчийг буруутгавал тэдгээр хохирсон иргэдийг хохь чинь гэж хэлж байна гэж үзэж болно биз.

Зочин
11 сарын өмнө
45.117.35.3

Чам шиг тэнэг сэтгүүлч байхгүй байх даа юмыг дандаа буруу талаас нь хүн ойлгохоор харлуулж өөртөө ашигтай юмыг зөв буруу юу ч байсан хамаагүй зөрүүд бух шиг зүтгэж ард түмнийг талцуулж үндэсний аюулгүй байдалд хор учруулсан балай хүүхнийг төр төмөр нүүрээ харуулах цаг нь болсон

зочин
11 сарын өмнө
66.181.180.132

байранд нь тавь сэтгүүлч нэрээр халхавч хииж их баяжсан даварсан муу авгай сүүлдээ бүүр төрийн сайдыг доромжилдог жинхэнэ эргүүтсэн новш

kkk
11 сарын өмнө
66.181.184.249

uyrin uyeer yoornhii said oo tegeed shuugchid neg neg bair ogood l avliga horoolol barigdsan gej helsen shuu dee shuuhi ner tord noloolson geed yallagdagchaar tataachee huuli bugded tegsh uilchleh yostoi

Зочин
11 сарын өмнө
103.212.117.48

Ard tumniig arai l buruugaar turhirch bga awgaida ym gdg chini huulitai duremtei haana yu yrihav gdgee ch nygtalj medehgui shuuh huuliin baiguullagin ajild sadaa bolson huuhen odoo hel amaa tataj yvbal taarna ter mahni hereg deer uilaad zogsdog shigee uilah tsag chini irjde

Зочин
11 сарын өмнө
66.181.178.15

Хууль гэдэг нэрээр дараа их ирдэг болсон юм болуудаа

Сонирхогч
11 сарын өмнө
139.5.217.178

Дааганаас болдоггүй. .....болдог гэж үг бдаг.Арай л хэтэрхий бсан.Ярьж бно.Ёс зүй хариуцагатай байх ёстой.

Зочин
11 сарын өмнө
202.9.40.132

СэтгүүлчиН ёс зүй огт байхгүй дээр маш бүдүүлэг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.