СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-22

Мандалговь - Даланзадгад чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 жилийн өмнө

Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар өчигдөр цас орж, салхины хурд ширүүссэн.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Өмнөговь аймгийн төвөөс Дундговь хүртэлх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан юм.

Тэгвэл өнөөдөр олон улс, улсын чанартай А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд цас хайлуулах бодис цацаж, авто зам дагуу үзлэг хийж, хөдөлгөөнийг нээсэн байна.

Халтиргаа гулгаа үүссэн хэсгүүд дээр цас хайлуулах бодис цацах ажил хийж байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.