Налайх дүүрэг 8-р хорооны дугаар тоотод оршин суух Б гэгч айлын дамжуулагчтай угаар мэдрэгчээс Тавантолгой түлш компанийн Хяналтын нэгдсэн төвд онц аюултай дохио өчигдөр /2023.11.21/ 17:30 цагийн үед иржээ.
Ирсэн мэдээллийн дагуу тухайн айлын бүртгэлтэй утасны дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байсан тул Налайх дүүргийн 8-р хороо хариуцсан ахлах н.Ундраад мэдэгдэж хаягийн дагуу Хяналтын ажилтан н.Баярмаа яаралтай очиход согтуу залуус гэрийг нь гаднаас нь галдаж, хэргийн газраас зугтаж байх үед нь очжээ.
Улмаар тус дүүргийн цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газарт дуудлага өгч яаралтай арга хэмжээ авсан аж. Тухайн айлд гэрийн эзэн иргэн Б согтуу унтаж байсан байна.
Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хяналтын нэгдсэн төвийн 2-р ээлжийн дэлгэцийн оператор П.Хүрэлмөнх, Налайх дүүргийн ахлах ажилтан н.Баярмаа, н.Ундраа, ХҮТ-ийн хариуцлагатай жижүүр Ц.Батдэлгэр нар шуурхай ажилласны үр дүнд иргэн Б-ийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж чаджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүн алах гэж л байсан бна. Тэднийг барьж хорьж зохих шийтгэх дуулгах ёстой. Гэхдээ манай арчаагүй хуулийнхан чадахгүй л дээ .
Хариуцсан ажилдаа эзэн болсон та бүхнээр бахархаж байна амжилт эрүүл энхийг хүсьс
хүн санаатай алах гэмт хэрэг байнштээ