Зэвсэгт хүчний 0326-р цэргийн ангид найм хоногийн өмнө амь насаа алдсан хүүгийн аав У.Ганбат "Ахиад өгөх амь алга, одоо зогс" хэлэлцүүлэгт оролцож байна.
Талийгаач цэргийн аав У.Ганбат:
-Миний хүү дөрөвдүгээр курсийн оюутан байж байгаад цэрэгт татагдсан. Хүү минь 21 насандаа бурхны оронд заларсан. Миний хүүгийн минь хэргийг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсэж байна. Цэргийн ангийнхаа гол гол газруудад камер яагаад олныг байрлуулж болдоггүй юм бэ. Үүнийг хурдан шийдэх шаардлагатай байна.
Надад камерын бичлэг үзүүлнэ гэж дуудчихаад гадаа цас цэвэрлэж байгаа болон коридорын бичлэг л үзүүлэх гэж байсан. Өөр ямар ч бичлэг үзүүлэх боломжгүй гэсэн. Өнөөдөр энд гарын үсэг зурчихсан. Ардаас нь явах боломжгүй болсон хохирогчид их байна. Би нууцын баримтад гарын үсэг зурсан бол би юу ч ярих эрхгүй болох байсан юм билээ. Зураагүйдээ өнөөдөр ингээд үг хэлээд зогсож байна. Хэрэв гарын үсэг зурсан бол нууц задруулсан гээд асуудал үүсэж өөрөө хэрэгтэн болох байсан юм билээ. 4-5 цагдаа намайг "гарын үсэг хүчээр зур" гэж хэлсэн. Ингээд хойноос нь хөөцөлдөх ямар ч боломжгүй хэргийг хаадаг.
Би хүүгийнхээ хэргийн ардаас явна. Надад одоо зүрх гэж байхгүй болсон. Яг ажил явдлын өмнөх өдөр камерын бичлэг үзүүлнэ гэж дуудаж байгаа юм. Яагаад ийм юм бэ? Тэгээд тэр бичлэгийг яагаад зүгээр үзүүлэхгүй, гар хөлийн үсэг зуруулна гээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Одоо шинжилгээний хариу ямар гарахыг л хүлээж сууна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Борчуудын хүүхэд цэрэгт явж үхэж бна САНГИИН ЯАМ ИРГЭДЫН АНГИЛАЛ ЗАСАЖ ӨГВӨЛ ТОРГОДОГ ГЭЖ БОСЦГООЁ