"Гацуурт" ХХК-ийн ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг машинаараа хөөж, мөргөж байгаа бичлэг цахимд орчинд тархсан билээ. Улмаар түүнд гурван зүйл ангиар ял төлөвлөсөн талаар цагдаа болон прокурорын байгууллагын эх сурвалжууд мэдээлсэн.
Гэтэл байдал эсрэгээр эргэж, энэхүү үйл явдлыг гар утсаар баримтжуулж авсан Цагааннуур сумын 3-р багийн Засаг дарга Б.Ганзоригт цагдаагийн байгууллагаас "Гацуур" ХХК-ийн ажилтны хурууг хугалсан, "Гацуурт" ХХК-ийн захирлын нэр төрд халдаж, мөргөөгүй байхад мөргөсөн гэдэг худлаа мэдээллийг цахим орчинд тараасан гэх хоёр зүйл ангиар яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Улмаар хэвлэл мэдээлэл, цахим орчинд нэр төрд халдсан хэмээн "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат нь Б.Ганзоригоос 5.1 сая төгрөг нэхэмжилсэн шүүх хурал саяхан Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Гэвч дахин хоёр ч шүүх хурал тэднийг хүлээж байгаа аж. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р багийн Засаг дарга Б.Ганзоригоос тодруулахад:
-Хоёр дахь шатны шүүх хурлууд 12 дугаар сард болно. Хуруу хугалсан гээд намайг гүтгэж байгаа. Мөн, Л.Чинбатын хүн дайрахыг завдсан үйлдлийг хэлэлцэх шүүх хурал болно гэв.
2023 оны зургаадугаар сард болсон энэхүү хэргийн гэрч нар болох мөргүүлсэн хоёр залуу болон Цагааннуур сумын Засаг даргын орлогч Б.Ууганбаяр нар нэгд, мэдүүлгээсээ буцсан, хоёрт, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан гэх хэргээр яллагдагчаар татагдаад байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цагааннуурын засаг даргын орлогч болон нөгөө 2 нөхөр мөнгөнд бууж өгчээ. Нутгийн олон ,Монголын ард түмнээс ичдэггүй юм байхдаа .