Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасах, 73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэрийг энэ оны долоодугаар сарын 7-ны өдөр гаргасан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг давж заалдахаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нь “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгийн компанид Хөгжлийн банкнаас зээл авахад нь дэмжлэг үзүүлж, 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөгийн хахууль авсан хэмээн шүүхээс гэм буруутай гэж үзсэн юм.
Харин тэрбээр "Хөгжлийн банкны асуудлыг огт мэдэхгүй. Хохирол барагдуулна гээд байр, машин хураан авсан. АТГ-д арав гаруй удаа биечлэн очиж бичгээр болон аман мэдүүлэг өгсөн. Хуулийн байгууллагын шаардлагыг биелүүлж байгаа" гэдэг тайлбар өгч байв.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт хорих ял оноосонтой холбоотойгоор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д хүргүүлэх ёстой ч түдгэлзүүлэх асуудлыг одоо болтол хөндөөгүй байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
hahuuliin 570-aa unachihsan yarvaagaad l signaldaad mangar peedger yavj bn lee shd