ШИНЭ нам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ШИНЭ намын дарга Ц.Гантулга:
-ШИНЭ намын зүгээс 2018 оноос эхлэн Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн хууль бус хувьчлалтай холбоотой асуудлыг хөндөн тавьж байсан. Тухайн үеийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй гишүүд маань ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд албан бичиг, эдийн засагчдын хэлэлцүүлгийн үр дүнг хүргүүлж байсан. Түүнчлэн Эрдэнэтийн 49 хувийг зарах хууль бус шийдвэрийг Ч.Сайханбилэг гаргасан байсныг гарган тавьж улмаар УИХ, байнгын хороогоор хэлэлцүүлж, эргүүлэн авах ажил амжилттай хэрэгжсэн. Энэхүү түүхэн арга хэмжээг манай ШИНЭ намаас эхлүүлж байсан гэдгийг дахин сануулахыг хүсэж байна.
Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөг, Хөтөлийн хууль бусаар авч завшдаг асуудлыг маргааш шүүн хэлэлцэх гэж байна. Концесс нэрээр ард түмний хөрөнгийг өөртөө авч завшдаг асуудалд Ардчилсан намын тухайн үеийн удирдлагуудын лобби байсан. Хэдэн их наядаар хэмжигдэх мөнгөн дүнтэй энэ асуудалд 3 тэрбумын барьцаа тавиад гадагшаа гарсан байгаа юм. Энэ шүүх хурлыг нээлттэйгээр, Монголын шүүх эдгээр хүмүүсийг хэрхэн шүүхийг ард түмэнд харуулах шаардлагатай.
Зөвхөн Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг бус шинэ цагийн Манан бүлэглэлийг ил гаргаж ирэх ёстой. Тухайлбал Голомт банк тэргүүтэй хүмүүс төрийг удирдаж байна. Нам дамжсан, эдийн засгийн, банкны удирдлагууд төрийг удирдаж байна. Үүнээс салах цаг ирсэн. Сүүлийн гучин жилийн хугацааны хамгийн их үнийн дүнтэй шүүх хурал болох гэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.