СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хотын дарга гадаад томилолтыг цэгцлэхийг үүрэг болгожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өгчээ.

-Холбогдох хууль, Засгийн газрын бодлогын хүрээнд Улаанбаатар хотын цаашид баримтлах бодлогын бичиг баримтын судалгааг гаргаж, танилцуулах,
-
-Нийслэлийн өмчийн тооллого явуулах,
-Хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг худалдан авах тендерийг яаралтай зарлах,
-СӨХ-ны хуулийн төслийг боловсруулж, харьяа байгууллагууд саналаа өгөх,
-2024 оны нийслэлийн төсөв батлагдангуут худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, нэгдүгээр сарын 1-нээс өмнө тендер зарлаж, хоёрдугаар сарын 1-нээс өмнө тендерийг нээхээр төлөвлөх,
-Газрыг доройтолд оруулсан, зориулалт бусаар ашигласан тохиолдолд хариуцлага тооцох аян зохион байгуулах зэрэг үүрэг даалгавар өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.