СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-20

Г.Ариунбуян: 2001-2022 онд гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 802.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

ОБЕГ-ын дарга, Г.Ариунбуян “Гамшгийн эрсдэлийн өсөлт” илтгэлийг Эрсдэлийн үндэсний форумын үеэр танилцуулав.

Тэрбээр “Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр тохиолдох гамшгийн тоо дамтавж нэмэгдэж, түүнийг даган учрах хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Дэлхийн эрсдэлийн үнэлгээний тайланд тодорхойлсноор дэлхийн хэмжээнд өнөөгийн чиг хандлага цаашид энэ хэвээр үргэлжилбэл жилд тохиолдох гамшгийн тоо 2015 онд 400 орчим байсан бол 2030 он гэхэд 560 болж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг хэрэгжих

Монгол Улсын сүүлийн 20 жилийн гамшиг, аюулт үзэгдэл ослын статистик мэдээг харьцуулан харахад 2004-2013 оны 10 жилд 3102 гамшиг аюулт үзэгдэл, осол тохиолдож байсан бол энэ тоо 2014-2023 он буюу дараагийн 10 жилд 30.2 хувиар нэмэгдэж, байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг 2022 онд 100 хувь хийж гүйцэтгэсэн ба үнэлгээний нийт дүнгээр олон гамшгийн төрлөөр эрсдэлийн түвшин таван аймагт маш өндөр, долоон аймагт өндөр эрсдэлтэй тодорхойлогдсон. Ган зудын эрсдэлийн хувьд баруун аймгууд маш өндөр, үерийн эрсдэл Улаанбаатар хот, Баян-Өлгий, Архангай, Хөвсгөл аймгуудад өндөр байгаа бол ой, хээрийн түймрийн эрсдэл зүүн бүсийн аймгуудад өндөр дүн гарч байгаа нь гамшгийн аюулын урьдчилсан дохио сэрэмжлүүлэг юм. Мөн.

Тэр дундаа сүүлийн жилүүдэд тохиолдох зудын давтамж нэмэгдэж сүүлийн таван жилийн зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өмнөговь, Баянхонгор, Дорноговь, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгууд зудын эрсдэл маш өндөр байна. НҮБ-ын Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот санаачилгын хүрээнд манай улс 2018 болон 2022 онд хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхын ерөнхий үнэлгээг хийсэн. Энэхүү чадавхын үнэлгээний дүнг бүсийн хэмжээнд харьцуулан үзэхэд Баруун бүс 10 хувиар, Өмнөд бүс 3 хувиар, Хойд бүс 6 хувиар тус тус нэмэгдсэн бол Зүүн бүс 0,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Цаашид, Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гамшгийг тэсвэрлэх, даван туулах үндэсний чадавхыг бүрдүүлэх, эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлж гамшгаас бий болох эдийн засгийн болзошгүй хохирлыг бууруулах, “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол” үндэсний аяныг өрнүүлж, гамшгаас хамгаалах олон нийтийн соёл хандлагыг бий болгох, ” гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.